• Өнөөдөр 2025-05-02

"Монголын археологи-2022" хурлын шилдэг судалгаагаар "Ямааны усны хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийгдсэн археологийн судалгаа" шалгарлаа

2022-12-26,   570

     "Монголын археологи-2022" тайлангийн хурал өнөөдөр болж, дараах таван судалгаа шилдгээр шалгарлаа. Тодруулбал, Монголын Археолгичдын Холбооны шинэ жил нижгэр сайхан болж, шилдэг судалгааны багийнхнаа өргөмжлөл, ном, мөнгөн шагналаар шагнав. 
 
   Тэргүүн байрт: Д.Хатанбаатар удирдагчтай Завхан аймгийн Алдархаан сумын ”Ямаан усны хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийгдсэн археологийн судалгаа”
 
   2-р байрт: А.Энхтөр удирдагчтай Монгол улс-Олон улсын Түрэг академийн хамтарсан “Номгон” төслийн 2022 оны хээрийн шинжилгээний ажлын товч үр дүн
 
  3-р байрт: Ц.Төрбат удирдагчтай Онгоны Таван толгойн 2022 оны археологийн малтлага судалгааны товч үр дүн
 
  4-р байрт: Д.Базаргүр, А.М.Хаценович удирдагчтай Цагаан агуйн судалгаа (2022 он) зэрэг судалгаа шилдгээр тодорлоо
 
  5-р байрт: Хоёр судалгаа оноо тэнцэв. Б.Жаргалан Jargalan Burentogtokh  удирдагчтай "Археологи ба цаг уур: Харгал нуурын ёроолын тунадасны судалгаа" болон
Ц.Төрбат удирдагчтай “Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт” судалгаа шилдэг судалгаагаар тодорлоо.

"Монголын археологи-2022" хурлын шилдэг судалгаагаар "Ямааны усны хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийгдсэн археологийн судалгаа" шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188