Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд генерал Фам Ван Сиангийн урилгаар 2022 оны арванхоёрдугаар сарын 05-09-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхаж, Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
БНСВУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын харилцааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж буйгаа талууд онцолжээ.
БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь хэлсэн үгэндээ, Вьетнамын Засгийн газрын зүгээс Монгол Улстай хөгжүүлэх батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана гэдгийг онцлон тэмдэглээд, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын дипломат харилцааны тулгуур болох ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Ерөнхий сайд Фам Минь Чиньд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндийг уламжлан, бид бүс нутагтаа геостратегийн чухал байрлалд, ашиг сонирхол төстэй, хүн ард маань олон жилийн найрсаг харилцаатай, ирэх 2024 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ, БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод туйлын чухал чиглэл тул урьдын уламжлалт, найрсаг, нөхөрсөг харилцаагаа өргөжүүлэхийг бид эрмэлздэг, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд ахиулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай уулзах үеэр тэрбээр түүний урилгыг хүлээн авч Вьетнам оронд албан ёсны айлчлал хийж буйд талархлаа илэрхийлж, цаашид талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцох, харилцан айлчлал зохион байгуулах, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариу хэлсэн үгэндээ эрхэм сайдтай 2022 онд хоёр дахиа нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна, бид газар хол ч сэтгэл ойрхон эртний түншүүд, өнөөгийн олон улсын харилцааны талбарт ч бие биенээ байнга дэмжиж ирсэн, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сэргэж, өргөжиж буйд баяртай байдаг, Вьетнам орон анх удаагаа батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэн өөрийн орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэе гээд хоёр орны цэргийн алба хаагчид Өмнөд Суданд хамтран НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, цаашид туршлага, сургамжаа хуваалцах, шинээр цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, найрамдлын айлчлал солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг нотлов.
Айлчлалын үеэр БНСВУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Уг үзэсгэлэн нь Вьетнамын батлан хамгаалах салбарын гадаад харилцааг тэлэх, дотооддоо үйлдвэрлэсэн технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг олон улсад танилцуулах зорилготой зохион байгуулагдлаа. Мөн дэлхийн 30 гаруй орны, 170 гаруй батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид оролцож, 500 гаруй зочин төлөөлөгч үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнг БНСВУ-ын Ерөнхий сайд Фан Минь Чинь нээж хэлсэн үгэндээ, “Аюулгүй байдлын орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед Вьетнам Улс бусдаас хараат бус байж, зэвсэглэл техникээ сайжруулж, олон улсад өрсөлдөхүйц чанартайгаар үйлдвэрлэж эхэллээ. Вьетнам Улс даавуу үйлдвэрлэлээс орчин үеийн өндөр технологи бүхий зэвсэглэл, техник үйлдвэрлэгч орон болон хөгжиж, өөрчлөгдөж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд тус улсын удирдагч Хо Ши Мин-ий бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Цэргийн түүхийн музей, Ханой хотын түүхийн дурсгалт газруудаар зочлов. Мөн БНСВУ-д суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай уулзаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилттай суралцаж буйд баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал айлчлал боллоо.
| МОНГОЛ, ВЬЕТНАМ ХОЁР ОРНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТУЛГУУР НЬ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР БОЛОХ ЁСТОЙ |
|
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв
2026-07-07 17:09:16
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |