• Өнөөдөр 2025-05-19

"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип шилдгээр шалгарчээ

2022-12-21,   469

         "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад багтжээ.  

         "The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон билээ. Тэдний Европ дахь аялан тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ оныг дуустал үргэлжилжлэх аж. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18-ны хооронд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно.


"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип шилдгээр шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188