Цаг уур орчин шинжилгээний газрын цаг уурын инженер Д.Амарцэцэгээс ойрын тав хоногийн цаг агаарын байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Одоогоор хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа. Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Эдгээр өдрүүдэд цаг агаар хамгийн хүйтэндээ өдөртөө -18...-23 хэм хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар цас ихтэй, өвөлжилт хүнд байгаа. Цаг уур орчин шинжилгээний газраас 24,25-ны өдрүүдэд цасан шуурганаас болгоомжлохыг анхааруулж байна” гэв.
Б. Энхжаргал
Д.Амарцэцэг: Энэ сарын 24,25-нд цасан шуурга шуурна |
|
2025-08-20 16:15:29
2025-08-20 15:25:13
2025-08-20 14:40:31
2025-08-20 14:09:34
2025-08-20 12:58:56
2025-08-20 12:43:30
2025-08-20 12:42:55
2025-08-20 12:31:07
2025-08-20 11:17:13
2025-08-20 11:07:36
2025-08-20 10:05:51
2025-08-20 09:51:44
2025-08-20 09:20:17
2025-08-20 09:07:30
2025-08-20 08:10:42
2025-08-20 07:20:00
2025-08-20 07:10:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |