“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол маргааш болох гэж буйтай холбогдуулан Монгол УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
УИХ-ын даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 190 дүгээр захирамжаар “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “Нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.
Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг хуульд заасан хугацааны хамгийн богино буюу 14 хоногийн хугацаанд сонсголыг зарлаж, маргааш зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасныг тодотгоод сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон даяар шууд дамжуулах боломжтойг хэлэв.
Сонсгол нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус Байнгын хорооны ирцээр явагдах бөгөөд Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан, үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай, нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл, шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаар гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.
Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ мөн тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас сонсголд оролцохоор бүртгүүлснийг тэмдэглэж, ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөллүүд оролцоно. Сонсголд оролцогчдоос сонсож байгаа асуудалтай холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл санал, хүсэлт, мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсний дагуу санал хэлэх боломжийг хангана гэдгийг хэллээ.
| Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар маргааш болох Ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлэл өглөө |
|
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |