• Өнөөдөр 2024-05-18

ЗУРХАЙ: Үс шинээр засуулахад өлзийтэй сайн

2022-12-20,   184

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
 
Аргын тооллын: 2022 арванхоёрдугаар сарын 20, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08:38-17:01
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
 
     Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн., эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

ЗУРХАЙ: Үс шинээр засуулахад өлзийтэй сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188