• Өнөөдөр 2025-05-03

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Катар 2022” тэмцээний шилдэг хаалгач, алтан бээлийн эзэн Эмилиано Мартинез

2022-12-19,   431

     Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Катар 2022” тэмцээн Аргентина Улсын ялалтаар өндөрлөлөө. Тус тэмцээний финалын тоглолтод Аргентины хаалгач Эмилиано Мартинес нь таван торгуулийн цохилтоос хоёрыг нь хамгаалж алтан бээлийний цомын эзэн болсон билээ. Алтан бээлийний эзний талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.

Түүний жинхэнэ  нэрийг Дамиан Эмилиано Мартинес Ромеро гэдэг. Аргентины Буэнос-Айрес мужид 1992 онд төрсөн.
 
 
2012
 
    Мартинес нь 18 нас хүртлээ мэргэжлийн ямар ч багт тоглож байгаа билээ. Мартинесийг Оксфорд Юнайтед багт 2012 онд зээлээр явуулж байжээ. Тэр жилдээ Арсеналын төлөө Ковентри Сититэй лигийн цомын төлөөх тоглолтод анхны тоглолтоо хийв. Тэрбээр тавдугаар сарын 5-нд хоёрдугаар лигт Порт Вэйлийн эсрэг хийсэн улирлын сүүлчийн тоглолтонд EFL-д дебютээ хийж Порт Вэйл 3:0-ээр хожсон ажээ. 
 
2013
 
    Мартинес наймдугаар сарын 26-нд Сток Сититэй хийсэн тоглолт, есдүгээр сарын 2-нд Ливерпүүлийн эсрэг хийсэн тоглолтуудад  бэртсэн учраас Войцех хамгаалахаар болжээ. Есдүгээр сарын 26-нд тэрбээр Лигийн цомын гуравдугаар шатанд Ковентри Ситиг талбай дээрээ 6:1-ээр хожсон энэ тоглолт нь  Арсеналын төлөө анхны тоглолт байжээ. Тэрбээр дараагийн тойрогт Арсеналтай хийсэн хоёр дахь тоглолтоо Ридингийн талбайд зочлон тоглосноор, 7:5-аар хожжээ.
 
 
2016
  Гэр бүлийн хувьд 2016 онд Мандинхатай гэрлэж 2018 онд анхны хүүгээ өлгийдөж авсан юм. Түүний эхнэр Мандинха нь "MiSuennos Kid"s компанийн гүйцэтгэх захирал, хүүхдийн дотоод засал хариуцсан мэргэжилтэн юм. Тэд одоо хоёр хүүхэдтэй ажээ.
 
 
2019
 
      2016 оноос хойш Премьер лигийн анхны тоглолтоо хийлээ. Энэ нь Мартинесийг клубын анхны хаалгачаар нэг улирлыг өнгөрөөж, олон хүндтэй тамирчдыг магтахад хүргэсэн бөгөөд Арсеналын довтлогч асан Иан Райт түүнийг тууштай, гайхалтай тоглодог гэж сайшаасан юм.
 
      Аргентин Колумбийг торгуулийн цохилтоор хожин финалд шалгарлаа
 
    Хоёр багийн тоглолт үндсэн болон нэмэлт цагт 1:1 харьцаагаар өндөрлөсөн тул торгуулийн цохилт цохихоор болж 3:2 харьцаагаар Аргентинчууд хожсон. Аргентины хаалгач Эмилиано Мартинез гурван цохилтыг хааж багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
ДАШТ-ий шилдэг хаалгач, алтан бээлийн эзэн Эмилиано Мартинез 
Тэрбээр Английн өнцөг булан бүрд янз бүрийн клубүүдэд зээлээр тоглон олон жилийг өнгөрөөсөн. 2021 оны зургаа дугаар  сарын 3-нд 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Чилийн эсрэг хийсэн тоглолтод анх удаа шигшээд тогложээ. 2021 оноос хойш  Аргентины шигшээ багийн гол хаалгач болсон юм.

Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинез дэлхийн аваргын цомыг Мессид авч өгнө гэж амлаж байв

"Катар-2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёр дугаар сарын 18-ны хооронд болсон. Тус  тэмцээндээ шөвгийн наймд Нидерландын эсрэг тоглохдоо  таван торгуулийн цохилтоос хоёрыг нь хамгаалж, багаа хагас шигшээд шалгаруулж чадсан.
 
Тэрбээр финалын тоглолтдоо Францтай таарч үндсэн болон нэмэлт цагаар тоглож торгуулийн хоёр цохилтыг хааж, амлалтдаа хүрлээ.
 
 

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Катар 2022” тэмцээний шилдэг хаалгач, алтан бээлийн эзэн Эмилиано Мартинез
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188