• Өнөөдөр 2025-05-03

Энэ цагийн домог эрээн бөмбөгийн эзэн Лионель Месси

2022-12-19,   802

      Энэ цагийн домог эрээн бөмбөгийн эзэн Лионель Месси Аргентины Санта-Фед 1987 оны зургадугаар сарын 24-нд ган хайлшийн комбинатын ажилчин Хорге Горацио Мессигийн хүү болон мэндэлжээ. Л.Месси анх  таван настайдаа  аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн Грандоли багт хөлбөмбөг тоглож, дэлхийн тамирчин болох эхлэлээ тавьжээ. Хөлбөмбөг сонирхогчид Месси бол ер бусын тоглогч гэдэг. Учир нь тэрбээр маш бүтээлч, хамгаалагчдыг хялбархан хуурч гарах өндөр ур чадвартай, солгой, төв болон хоёр жигүүрээр, тэр ч бүү хэл бүр төвийн довтлогчийн байрлалд ч тоглох чадвартай тал бүрийн авьяастай тоглогч юм.

      Месси 169 см өндөртэй, жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно.

Барселона ба Месси

    Л.Месси 11 настайдаа өсөлтийн гормоны дутагдал өвчинд нэрвэгдэж, хэдийгээр Ривер Плэйт баг түүнийг ихээр сонирхож байсан ч хүүгийн сард 900 доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байв. Харин Барселона багийн спортын захирал Карлес Резач Мессигийн ур чадварыг анзаарч хэрвээ Барселона багт элсэхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцахаар болсон байна. Ингээд 13 настай бяцхан жаал азаа үзэж хүчээ сорихоор шийдэн Атлантын далайг гаталж эцэг эхийн хамт Барселонад ирсэн.

     Л.Месси 2004 оны аравдугаар сараас тус багийн үндсэн тоглогчийн гараагаа эхлүүлсэн. 21 насандаа буюу 2009 онд анх ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин болон Алтан бөмбөгийн буюу "Баллон Д'Ор"-ын шагналыг хүртэж байсан. Мөн 2010, 2011 оны УЕФА-ын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. Тэрээр Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч юм. Түүний хөлбөмбөг тоглож байгаа нь Марадонатай төстэй учраас заримдаа түүнийг Марадонагийн залгамжлагч гэгддэг.Тэр 2000 онд өсөлтийн дутагдлын өвчинд нэрвэгдээд байсан учир гэр бүлтэйгээ Росариогоос Европ руу нүүж Барселона баг түүний эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байна. Тэрбээр анх 2004-2005 оны улиралд Барса-д анхны тоглолтоо хийсэн бөгөөд залуу тоглогчоос дэлхийн шилдэг хөлбөмбөгч болтлоо дэвшсэн.

Л.Мессигийн түүхэн он цагууд

2005-2006 он

    Месси үндсэн багийн тоглогчоор Жон Гамперын цомын тэмцээнд Ювентусийн эсрэг тоглож 2005-2006 оны улирлыг гайхалтай гүйцэтгэлтэйгээр эхэлсэн түүхтэй. Түүнчлэн Сантьяго Бэрнабэу дэх 3-0 харьцаатай мартагдашгүй ялалт, Аваргуудын лигт Чэлсигийн эсрэг Стэнфорд Бриджэд болсон тоглолт зэрэгт чадварлаг тоглолт үзүүлжээ. Гэвч гэмтэл түүнийг улирлын сүүлийн дийлэнх үеийг талбайн гаднаас харахад хүргэсэн юм. Тэрбээр лигийн 17, Аваргуудын лигийн 6, Копа Дель Рэй-д хоёр тоглолтод оролцож нийт найман гоол хийжээ.

2006-2007 он

     Месси бэртлээс эргэн ирж, амжилтаа дээшлүүлж, өөрийн гоолуудаар дэлхийг дуу алдуулан алмайруулж эхэллээ. Тэдгээрийн нэг нь Эзэн Хааны Цомын төлөөх тэмцээнд Хетафегийн хаалганд хийсэн гоол юм. Уг тоглолтод тэрбээр талбайн төвөөс эсрэг багийн таван тоглогчийг хаалгачтай нь цуг хууран нэгэн гайхамшигтай гоолыг оруулсан юм. Энэ нь мөн Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадонагийн 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга дээр оруулсан "Зууны гоол" гэж нэрлэгддэг гоолтой тун төстэй ба түүнийг Марадонагийн залгамжлагч гэх болов. Яг ижил зайнаас яг ижил тооны тоглогчийг хуурч мөн л төстэй байрлалаас цохисон гээд 21 жилийн өмнөх тэр гоолыг давтсан юм. Эспаньол багийг эсрэг тоглолтод гараараа гоол оруулсныг нь шүүгч үүнийг анзааралгүй тооцсон ба энэ нь түүний замналын нэгэн өвөрмөц мөч байв. Энэ нь бас л Марадонагийн "Бурхны гар" гэгддэг гоолтой төстэй байв.

Мөн Реал Мадрид багийн эсрэг Эл Класикод гурван гоол оруулж багтаа тэнцээг авчирсан юм. 2006-2007 улиралд хэдийгээр баг ямар нэг цом хүртэж чадаагүй боловч Аргентин залуу маань ЕХБХ-ны Алтан бөмбөгт гуравдугаарт нэрлэгдлээ.

2007-2008 он

    Тэрбээр 2007-2008 онд ахиц дэвшил нэмэгдсээр нийт 40 тоглолтод оролцож 16 гоол, 10 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй дуусгажээ. Гуравдугаар сарын 4-нд Аваргуудын Лигт Селтик багийн эсрэг тоглолтод хөлийн булчинд бэртэл авч зургаан долоо хоног талбайд гараагүй нь түүний амжилтад нөлөөлжээ. Улирлын явцад 2007 оны арванхоёрдугаар сард анх удаагаа ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчид нэр дэвшиж дэд байр эзэлсэн юм.

2008-2009 он

      Месси Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гурван жил дараалан хүртлээ. 2008-2009 оны улирал түүний хувьд гайхалтай болж өнгөрлөө. Роналдиньо багаас явсны дараа тэрбээр 10 номерыг зүүх болов. Улирлын дунд үед тэр 2008 оны ДХБХ-ны оны шилдэг хөлбөмбөгчний шагналд 678 оноогоор Кристиано Рональдогийн ард хоёрдугаарт бичигдсэн юм.

    Улирлын анхны хет-трикийг Копа Дел Рейн тэмцээнд Атлетико Мадрид багийн эсрэг орууллаа. Месси мөн Шахтар Донецк, Расинг Сантандер багийн эсрэг тоглолтод тус тус хоёр гоол оруулж багтаа хожлыг авчирсан. 2009 оны дөрөвдүгээр сарын 8-нд Аваргуудын Лигт Байэрн Мюнхений эсрэг хоёр гоол оруулснаар Аваргуудын лигт найман гоол оруулж өөрийн хувийн амжилтыг эвджээ. Мөн Реал Мадридыг 6-2 харьцаатайгаар хожсон тоглолтод хоёр гоол оруулсан.  Мөн тавдугаар сарын 13-нд Атлетик Билбао багийг хожиж анхны удаа Испанийн Эзэн хааны цомыг Барселона багтай хүртэв. Уг тоглолтод Месси нэг гоол, хоёр ашигтай дамжуулалт өгсөн.

    Месси Барселона багтайгаа зургаан цом (Аваргуудын лиг, Ла лиг, Европын супер цом, Эзэн хааны цом, Испаний супер цом, Клубүүдийн дэлхийн аварга)-ыг хүртэж Аваргуудын лигт хоёр дахиа түрүүлэн мэргэн бууч, шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ. Аваргуудын лигт есөн гоол оруулсан бөгөөд шигшээд Манчэстэр Юнайтэдийн эсрэг гоолыг оруулж түрүүлэн уг тэмцээний хамгийн залуу мэргэн бууч болжээ.

2009-2010 оны улирал

   2009 оны есдүгээр сарын 18-нд Месси багтайгаа 2016 он хүртэл тоглохоор болж шинэ гэрээ байгуулжээ. 250 сая еврогийн цалин авах болсноор Ла Лигийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болсон юм. Валенсиа багийн эсрэг өөрийн талбай дээр, мөн Сарагоса багийн талбай дээр тус тус хэт-трик оруулж Ла Лигт өөрийн болон айлын талбай дээр хэт-трик оруулсан Барселонагийн анхны тамирчин болсон. 2009 оны 12-р сард Клубүүдийн дэлхийн аваргад Эстудиантес багийн эсрэг хожлын гоолыг оруулж тус тоглолтод баг нь 2-1-р хожсоноор Месси анх удаа энэ тэмцээнд түрүүлэв. Энэ улиралд мөн Ла Лигт түрүүлжээ. 2010 оны дөрөвдүгээр сарын 16-нд Аваргуудын Лигт Арсенал багийн эсрэг дөрвөн гоол оруулж анхныхаа покерыг буюу нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан. Мөн ингэснээр Ривалдогийн амжилтыг эвдэж Аваргуудын Лиг дэхь Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч болжээ. 2009 оны арванхоёрдугаар сарын 1-нд Лионэль Мэсси Кристиано Роналдо, Кака, Шави, Иньеста нарын өмнө гарч ФИФА оны шилдэг хөлбөмбөгч болон Баллон Д Ор шагналыг авчээ. 2009-2010 онд Месси 47 гоол оруулж Барселона багийн нэг улиралд оруулсан гоолын амжилтыг эвдэн УЕФА-н " Алтан шаахай" шагналын эзэн болсон билээ.

   2010-2011 он

   Месси 2010-2011 оны Аваргуудын лигт Реал Мадрид багийн эсрэг улирал байлаа. Испанийн супер цомын тоглолтод Сэвильяг Барса 4-0 харьцаатай хожлоо. Энэ тоглолтод Месси хэт-трик буюу гурван гоол оруулсан юм. Алмериагийн эсрэг улирлын хоёр дахь хет-трикээ оруулж Ла Лиг дэх 100 дахь гоолоо оруулсан юм. Ийнхүү шинэ улирлыг өнгөтэй эхлүүлсэн тэрбээр тус улиралд 53 гоол хийж, Ла Лиг, Аваргуудын Лигт түрүүлэв. 2010-11 оны Аваргуудын лигт 12 гоол оруулж мэргэн бууч болсон бөгөөд Рүүд Ван Нистелройн амжилттай зэрэгцсэн. Хагас шигшээд Реал Мадрид багийн эсрэг хоёр гоолыг оруулсан бөгөөд хоёр дахь тус тэмцээний шилдэг гоолуудын нэг байлаа. Шигшээ тоглолтод Манчестэр Юнайтэдын эсрэг хоёр дахь гоолыг оруулж тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Мөн ФИФА Баллон Д Ор шагналд багийн андууд болох Шави, Иньеста нартай нэр дэвшиж, 2011 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр шагналаа авсан юм.

2011-2012 он

     Энэ улиралд Лео Месси Испанийн супер цом, Европын супер цом, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Энэ улиралд ЕХБХ-ны шилдэг хөлбөмбөгчин, ФИФА Баллон Д'Ор шагналын эзэн болсон. Ийнхүү Месси Иохан Круифф, Мишель Платини, Марко Ван Бастен нарын дараачаар уг "Баллон Д'Ор" /Алтан бөмбөг/ шагналыг гурван удаа дараалан хүртсэн дөрөв дэх хөлбөмбөгч болсон. Улирлын эхэнд Реал Мадрид багийн эсрэг гурван гоол, хоёр ашигтай дамжуулалтыг өгч Испанийн супер цомын эзэн болж байсан түүхтэй.

 


Энэ цагийн домог эрээн бөмбөгийн эзэн Лионель Месси
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-06 17:55:34
    Э.Алтан-Эрдэнэ: Маш гайхалтай байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-06 17:55:34
    Э.Алтан-Эрдэнэ: Маш гайхалтай байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188