• Өнөөдөр 2025-08-02

Орон нутгийн автобус шатаж байсныг Онцгой байдлын газрынхан унтраажээ

2022-12-18,   377

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч М.Болор-Эрдэнээр ахлуулсан найман алба хаагч хоёр автомашинтай очиход 86-16 УБТ улсын дугаартай "Хуандэй-99" орон нутагт явдаг 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтрааж, ажилласан байна. Галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

Орон нутгийн автобус шатаж байсныг Онцгой байдлын газрынхан унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188