• Өнөөдөр 2025-04-27

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ

2022-12-17,   567

      Улсын хэмжээнд газар эзэмших, өмчлөх эрхтэй нэг сая нэг зуу орчим иргэн хуулийн этгээд байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 963 мянга нь газраа цахим бүртгэлд бүртгүүлжээ. Үлдсэн хэсэг нь газраа цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга Н.Баянтүмэн "Монгол Улсын хэмжээнд нэг л удаа газрын шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. Та нэр дээрх газраа бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өөрийн газраа зарах, банкинд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс энэ сардаа багтаж газрын шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхааруулж байна" гэв.


Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 13:43:00
    иргэн: яагаад ингээд давхар ажил хийгээд бдын, и монголиагаасаа шууд тат л даа, дундаас нь хүний газар бүртгэлгүй нэрээр олж авах гэсэн л санаа өөр хэнд хэрэгтэй юм
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188