• Өнөөдөр 2025-05-03

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг чөлөөлжээ

2022-12-16,   380

    Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүнийг ямар үндэслэлээр чөлөөлснийг албан мэдээнд дурдаагүй байна. Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг даалгажээ. Ерөнхий сайдын захирамжаар энэ долоо хоногт Говьсүмбэр аймгийн Засаг дарга томилогдсон бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга  чөлөөлөгдсөн байна. 

Эх сурвалж: ЗГХМОНХА


Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188