• Өнөөдөр 2025-08-21

“Цахим ур чадвар олгох төв” нээлтээ хийлээ

2022-12-15,   631

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар өнөөдөр буюу арванхоёрдугаар 15-ны өдөр “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж нээлтээ хийлээ.
 
 
           Монгол Улсад байгуулагдаж буй энэхүү төв нь 52 дахь “Мэдээллэл хандалтын төв” болж байгаа юм.Тодруулбал, энэ төв нь иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээг хангаж,цахим ур чадварыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  ахмад настан гэх мэт нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт явуулах боломжтойгоороо онцлог юм.
 
  Тус төв нь ажлын байрны таатай орчинг бүрдүүлсэн ICT lounge, тус бүр 16 суралцагчийн багтаамжтай сургалтын хоёр танхим, видео конференс өрөө, контент үйлдвэрлэлийн болон контент засварлах өрөө зэргээс бүрдэж байгаа юм.

“Цахим ур чадвар олгох төв” нээлтээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188