• Өнөөдөр 2025-05-04

МХБХ-ны хүүхэд хамгааллын сургалт зохион байгууллаа

2022-12-15,   328

       ОУХБХ-ны “FIFA GUARDIANS” хөтөлбөрийн дагуу МХБХ хүүхэд хамгааллын бодлоготой болж, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

    НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх С.Энхтуяатай хамтран ОУХБХ-ны гарын авлагад суурилсан таван модуль бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эхний сургалтаа хийлээ.

   Сургалтад МХБХ-ны Техникийн хэлтэс, элит академи, шигшээ багийн албаны дасгалжуулагч, менежер, эмч зэрэг мэргэжилтнүүд оролцож хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмд гарын үсэг зурлаа.

  Мөн МХБХ-ны “Д” зэрэглэлтэй дасгалжуулагч нар АХБХ-ны “С” зэрэглэлийн сургалтад оролцохын өмнө зайлшгүй хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсан байх шаардлага тавигдах аж.        

 


МХБХ-ны хүүхэд хамгааллын сургалт зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188