Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал үүсэх шалтгаан болоод буй авлигын хэрэгтэй холбогдуулан тус улсын төрийн өмчит уул уурхайн компанийг нээлттэй компани болгож, тийнхүү өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх замаар тус авлигын асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ройтерс агентлагт мэдээлэв. Монгол Улсын БНХАУ-ын хилтэй ойролцоо орших, 6 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц бүхий томоохон нүүрсний ордын дийлэнх хэсгийг эзэмшдэг төрийн өмчит компани болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого нь тус улсын уул уурхайн салбараас хамааралтай, жижиг эдийн засгийн цөм хэсгийг бүрдүүлдэг.
Гэвч Таван толгой уурхайг ашиглахтай холбоотой асуудал нь тээвэрлэлт хийх замын холболтын асуудлаас гадна Монгол Улсын стратегийн өмчийг хэрхэн санхүүжүүлж, өмчлөхтэй холбоотой маргаанаас үүдэн саатаад байв. Мөн дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн хэлбэлзэл, хөрөнгө оруулагчдын хандлага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг дэлхийн зах зээлд борлуулах оролдлогод хүндрэл учруулж байв.
Сүүлийн өдрүүдэд авлигын эсрэг олон мянган жагсагчдын эсэргүүцэлтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайдын зүгээс (“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн) засаглалын хэлбэрийг өөрчилж, яаралтай нээлттэй компани болгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байна” гэж мэдэгдэв. Ингэснээр уул уурхайн салбар ил тод болж, төрийн албан хаагчдын авлигын асуудал эцэс болох талаар мөн дурдав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч одоогоор тайлбар өгөх боломжгүй байна. Таван толгой уурхайн “нүүрсний хулгай" гэгдэх асуудалтай холбоотойгоор олон тооны иргэд нэгдэн, хариуцлага нэхэн жагссанаар өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Улаанбаатар хотод жагсагчид болон цагдаагийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн үүссэн юм. Мягмар гарагт төв талбайд хэдэн зуун жагсагчид нэгдсэн хэвээр байсан бөгөөд тус улсад агаарын хэм цельсийн -30 хэм хүрч хүйтэрсэн тул зарим жагсагчид Монгол уламжлалт сууц болох “гэр” барин төв талбайд хонож, жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
Монгол Улсын экспортын орлогын 50 орчим хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг бөгөөд түүний ихэнх хэсгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас олборлодог. Гэвч сүүлийн жилүүдэд тус компанийн олборлосон 400 орчим мянган тонн нүүрс бүртгэгдээгүй тухай 10 дугаар сард Засгийн газраас мэдэгдэж байсан. Мөн 2011 оноос 2017 оны хугацаанд нэг сая орчим тонн нүүрс экспортолсон боловч бүртгэгдээгүй гэх асуудал гарч байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулсан бүх гэрээг нийтэд нээлттэй болгосон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэхэд оролцдог 25,000 ачааны машины эзэмшигчдийн мэдээллийг мөн нээлттэй болгосон байна.
БНХАУ-ын хилээр 2013 оноос 2017 оны хугацаанд нүүрс тээвэрлэсэн боловч буцахдаа хоосон ирсэн гэх 7,373 ачааны машинд холбогдуулан эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн олон улсын нэр хүнд бүхий аудитын компанийг томилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд шалгалт оруулахаар төлөвлөж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Түүнчлэн, тэрээр Засгийн газрын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны улмаас төслийн экспортод сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангах, мөрдөн шалгалтын ажиллагааг борлуулалтын 85 орчим хувийг бүрдүүлж буй БНХАУ-ын нүүрс худалдан авагчдын шалгалтаас хамааралгүйгээр явуулах нөхцөлийг хангах зорилгоор ихээхэн хүчин чармайлт гаргаж буй талаар мэдээлэв. Мөн тэрээр “Бид эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд байлгахаар ажиллаж байна” гэв. Тэрээр энэ долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийж, худалдаанд аливаа нөлөө үзүүлэхгүй тухайгаа мэдэгдсэн байна.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал сул байгаа нь Монгол Улсад удаан хугацааны туршид үргэлжилж буй асуудал бөгөөд тэдгээр компаниуд хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хэмжээний өр төлбөртэй байна. Гэвч ковид цар тахлын улмаас 2020 оноос 2021 оны хугацаанд тогтоосон хатуу хөл хорио ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлж, Украин Улс дахь дайны улмаас эрчим хүчний үнэ өссөн нь тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлээд байна.
Үстэй дээл өмсөж, төв талбайд тав дахь өдрөө хонож буй 42 настай иргэн Т.Гантулга “Бид хүүхдүүддээ яаж энэ муухай, өрөнд баригдсан нийгмийг үлдээх вэ” гэв. Мөн тэрээр “Бид (төрийн өмчит компаниудын) хувьцаа гаргаж, Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Хэрэв аль хэдийнэ хийчихсэн бол бидний амьдрал өөр байх байсан. Хариуцлага хүлээлгэмээр байна” гэв. Гэхдээ зарим иргэд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ хангалттай эсэхэд эргэлзэж байна.
Эдийн засагч, төрийн албан хаагч асан Ч.Отгочулуу “Үнэ хэт их хэмжээгээр өсч, ядуурлын түвшин улам ихээр нэмэгдэж байгаа нь иргэдийн бухимдаж буй шалтгаан” гэв. Мөн тэрээр “Богино хугацаандаа төрийн өмчит компаниудын засаглалд шинэчлэл хийх шаардлагатай. Урт хугацаандаа бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой ажлын байр бий болгоход зорьж ажиллах ёстой” гэв.
| Ройтерс агентлаг: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгоно |
|
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |