• Өнөөдөр 2025-05-04

Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна

2022-12-14,   392

     Богдхан уулын дархан цаазат газрын алба хаагчид, байгаль хамгаалагчид 2022 оны арванхоёр дугаар сарын 13-ны өдөр Богдхан уулын Зайсан, Чандмань амуудад 6.5 га орчим газрыг хашсан хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгууллаа.  2023 оны I улиралд Богдхан уулын хязгаарлалтын бүсэд байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэх юм. Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайс буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ. 

 

Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188