Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны арванхоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэж буй хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны гурав дахь цуврааны бүрэлдэхүүн энэ сарын 13-ны үдэш ажиллагааны газар орныг зорилоо. Тус мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн арванхоёрдугаар сарын нэгний өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорьсон бол энэхүү гурав дахь ээлжид томилогдсон офицер, ахлагч нар өнөөдөр эх орноосоо мордож буй нь энэ юм. Эдгээр бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.
Бригадын генерал С.Дашзэвэг “Өнөөдөр төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэн, эх дэлхийн энх амгалангийн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордож буй Та бүхэндээ ЗХЖШ-ын удирдлагын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд өмнөх 11 ээлжийн мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүний ололт амжилт, нэр хүндийг улам бүр бататгаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж чадна гэдэгт итгэл төгс байна. Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаад оршино. Тодруулбал, тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдсан төдийгүй ажиллагааны газар орныг зорьж байгаагаараа онцлогтой. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр хэлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байгаа гэсэн амлалтыг бодит ажил хэрэг болгох ажлын эхлэлийг тавьж буй нь энэ юм. Иймд тус батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын хувьд бусдыгаа манлайлж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаа” гэлээ.

| Энхийг сахиулагчид эх орноосоо мордлоо |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |