• Өнөөдөр 2025-05-07

Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварчээ

2022-12-13,   403

           Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварчээ. Тодруулбал, Багануур дүүргийн II хорооны нутаг Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, "Портер, Приус-30 маркийн авто машин цасанд сууж, шатахуун дууссан, нялх хүүхэдтэй явж байна" гэх дуудлага өчигдөр тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн очиход, 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн авран хамгаалсан байна.

   Хүйтний эрч чангарч буй цас ихтэй байгаа энэ үед иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188