• Өнөөдөр 2025-05-07

Германы яруу найрагч Генрих Гейнегийн төрсөн өдөр тохиож байна

2022-12-13,   496

      Арванхоёрдугаар сарын 13-ны онцлох үйл явдлыг хүргэж байна.
 
-МАЛЬТА УЛСЫН ӨДӨР-
 
         Мальта улс 1964 онд Их Британиас тусгаар тогтнолоо авсан ба харин Британийн хатан хаан II Елизавета Мальтийн хаанаар зарлагдсан юм. Мальта Их Британитай “харилцан хамтгаалах тухай гэрээг” 10 жилийн хугацаатайгаар байгуулсан байв.Тус улсад болсон 1971 оны сонгуулийн дараа засгийн эрхэнд гарсан лейборист нам тэр гэрээг эргэн харснаас гадна хугацаа нь дууссаны дараа Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан Бүгд найрамдах улс болон тунхаглагдаж, ерөнхийлөгч тус улсыг толгойлох болжээ.
 
 
 
-Германы алдартай яруу найрагч Генрих Гейнегийн төрсөн өдөр-
Түүний шүлгээс хүргэж байна.
 
Сүүлчийн эгшин хүртлээ бид өөртөө ямар нэгэн инээдмийн жүжгийг тоглосоор явдаг.
 
Бардам гахай байснаас аз жаргалгүй хүн байх нь дээр.
 
Ухаантнууд шинэ санааг сэтгэж, тэнэгүүд нь түүнийг тарааж байдаг.
 
Хүн бол амьтдын дундах язгууртан.
 
Бага зэргийн тэнэглэл яруу найрагт үргэлж байдаг.
 
Хэвлэгч Уильям Кэкстон Английн анхны хэвлэгч болов
 
     Уильям Кэкстоны “Гүн ухаантнуудын хэллэг” номын хуудас 1476 он.Европын эх газрыг бодвол Их Британи ном хэвлэлээр нэлээд хоцорсон юм. Германы Иоганн Гутенберг 1440-өөд оноос ном хэлэх туршилтаа хийж байлаа. Английн Уильям Кэкстон хэвлэлийн урлагт Кёльн ба Брюгге хотноо суралцаад ирсний дараа Вестминстерт хэвлэх үйлдвэр байгуулаад 1476 оны энэ өдөр латин хэлээр шашны тохимол хэвлэсэн байв. Дараагийн жилд Их Британийн анхны хэвлэл ном болох “Гүн ухаантнуудын хэллэг буюу ишлэл” номыг хэвлэсэн байв. Дараалаад Чосер, Боэции, Овидии, Вергилий, Боккаччо нарын бүтээлээс гадна олон тооны рыцарийн романуудыг хэвлэжээ. Кэкстон хэвлэх үйлдвэрийн эзэн ба хэвлэгчээс гадна сайн орчуулагч байжээ.Түүний уран зохиол болон орчуулга нь XVI зууны Английн уран зохиолын хэлийг сайжруулахад хувь нэмрээ оруулжээ. Мөн тээр анх удаагаа номонд урьдатгал бичих болгосон хүн юм. Түүний хэвлэл нь номын хэвлэлтийн тоо ширхэгийг олшруулан зардлыг нь багасгаж, худалдааг нь ашигтай болгосон онцлогтой.
 
-Шинэ Зеландын сүлд Голландын далайчин Абель Тасман европчуудаас хамгийн анх Шинэ Зеландад хөл тавив-
 
    Голландын далайчин Абель Тасман европчуудаас хамгийн анх Шинэ Зеландад хөл тавив. Аралд очсон дараагийн европ хүн нь Жеймс Кук болсон ба түүний аяныхан 1769 онд тэнд буужээ.
 
Далайчин эдгээр газар нутгийг III Георг  хааны эзэмшил хэмээн зарлаад газрын зурагт эргийн шугамыг буулгажээ. Түүний дараа XVIII зуунд халимын анчид, далайн хав агнагчид тийшээ очсон ба 1814 оны анхны христийн даянчид гарч иржээ.
 
1840 оны хоёрдугаар сарын 6-нд нутгийн уугуулын маори омгийн удирдагч нар Вайтанг гол дээрх сууринд Вайтангийн гэрээг Их Британитай байгуулан “бүх эрх мэдэл ба тусгаар тогтнолын бүрэн эрхээ” Английн хатан хаанд шилжүүлсэн байлаа. Шинэ Зеланд 1840-1907 онуудад Британийн колини байсан юм. Тус улс 1907 оноос хойш албан ёсоор өөрийгөө захирах эрхтэй Их Британийн нөлөөний улс болгон байна. Шинэ Зеланд 1931 онд дотоод ба гадаад бодлогоо бие даан шийдэх эрх авчээ. Одоо бол тус улс Их Британийн хамтын нөхөрлөлийн парламентын ардчилалтай улс бөгөөд Британийн хатан хаан албан ёсоор төрийн тэргүүн хэмээн тэнд тооцогддог. Их Британийн сонирхлыг Шинэ Зеландад амбан захирагч нь төлөөлөн суудаг ажээ.
 
   Шинэ Зеландын төрийн далбаанд нь Өмнөд Загалмайн ордын дөрвөн гол одыг хар хөх дэвсгэрт зураад дээд зүүг өнцагт нь Британийн далбааны зургийг хийж өгчээ. Сүлдэнд нь титэм дээр нь зурсан бамбайн дүрс байх ба захаар нь маорийн удирдагч, европ эмэгтэй хоёрыг зогсоон дүрслэжээ.

Германы яруу найрагч Генрих Гейнегийн төрсөн өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188