• Өнөөдөр 2025-05-07

Халаалтын зуухнуудын галлагаа, ажлын явцтай танилцлаа

2022-12-10,   364

         Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Онцгой комиссын гишүүдийг Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй халаалтын зуухнуудын үйл ажиллагаа, ажилчдын ажиллах нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцах, хариуцлагатай эргүүлээр ажиллах хуваарь гаргаж ажиллуулах үүрэг өгсний дагуу дулааны зуухнуудын үйл явц, нөхцөл байдал, галлагаа, нүүрсний нөөцтэй танилцлаа.
 
Зуунмод сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар халаалтын есөн зуух гэмтэл, доголдолгүй, хэвийн үйл ажиллагаатай байна.
 
        Ажиллах нөхцөл маш хүнд, цалин, хөлс бага байгаагаас зарим халаалтын зуухны ээлжийн ажилчдын хүний нөөцийн хомсдол үүссэн, галчийн орон тоо дутуу, одоо ажиллаж байгаа галч, слесариудын ажлын ачаалал их байна.
 
Үүнтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудлыг нэн шуурхай шийдвэрлэж, дутуу орон тоог яаралтай нөхөх арга хэмжээ авах шаардлагатай байна

Халаалтын зуухнуудын галлагаа, ажлын явцтай танилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188