• Өнөөдөр 2024-04-20

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг 30 хоног хорих шийдвэр гарчээ

2022-12-09,   332

     Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын таван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл Б.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхэд шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан байна. Тиймээс тус хурлыг 13:00 цаг хүртэл түр хойшлуулсан байна.

     Харин шүүхээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.


Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг 30 хоног хорих шийдвэр гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188