• Өнөөдөр 2025-05-12

ЦАГ АГААР: Өдөртөө -17 хэм хүйтэн байна

2022-12-03,   334

2022 оны аравдугаар сарын 2-ны 20 цагаас арванхоёрдугаар сарын 3-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
        Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
 
       Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
 
        Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32...-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -27...-32 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -26...-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -18...-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.
 
     БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
 
   ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна

ЦАГ АГААР: Өдөртөө -17 хэм хүйтэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188