• Өнөөдөр 2025-05-12

Н.СУГАР: Нийслэлийн хэмжээнд автобусны хүрэлцээ муу байгаа нь дизель түлшний хомсдолтой хамааралгүй

2022-12-02,   693

          Нийслэлийн хэмжээнд автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд хүйтэнд олон цагаар автобус хүлээдэг гэх асуудал цахим сүлжээгээр цацагдаад байсан. Тэгвэл автобусны хүрэлцээ муу байгаа нь дизель түлшний хомсдолтой холбоотой гэж үзэж байв.

     Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дизель түлшний хомсдол нь автобусны хүрэлцээнд нөлөөлөөгүй. Нийтийн тээвэр өдөр бүр хэвийн үйлчилж байгаа. Нийслэлд дунджаар 970 автобус 105 чиглэлд үйлчилж байна. Зарим үед замын түгжрэлийн улмаас автобус буудалд хүрэх хугацаа 30-40 минут болж байна. Нийслэлийн захиргаа холбогдох шаардлагыг нийтийн тээврийн компаниудад хүргэдэг. Харин гүйцэтгэх үүргийг компаниуд биелүүлж ажиллах ёстой байдаг” гэв. 

 

Н.СУГАР: Нийслэлийн хэмжээнд автобусны хүрэлцээ муу байгаа нь дизель түлшний хомсдолтой хамааралгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 13:36:18
    ыброла: Та нарын 100, 100 автобус оруулж ирэх гээд байгаа чинь хаана вэ? Огцор огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 11:41:01
    Zochin: Юутай ч холбоотой байсан та нарын буруу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188