• Өнөөдөр 2025-05-12

"Одоогоор Монголбанканд шалгалт ороогүй байна"

2022-12-02,   551

      Монголбанканд хяналт, шалгалт оруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-ын даргад өчигдөр хүсэлт гаргасан. Тодруулбал, Монголбанк, Капитал банк, эрх хүлээн авагчтай холбоотой асуудлыг шалгах хүсэлтийг УИХ-ын дарга хүлээж аваад буй.
 
      Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, Монголбанк, Капитал банк, эрх хүлээн авагчтай холбоотой асуудлыг шалгая. Ер нь Монголбанктай холбоотой олон гомдлыг нэгтгээд шалгасан нь дээр байх” гэсэн.
 
      Тэгвэл энэ талаар Монголбанкны холбогдох эх сурвалжаас тодруулахад  "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хүсэлтийн дагуу манайд шалгалт хийхээр болсон юм билээ. Одоогоор шалгасан асуудал байхгүй байна. Манай банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа" гэв. 
 
 

"Одоогоор Монголбанканд шалгалт ороогүй байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 12:20:32
    Зочин: Монгол банкныхан доллароор цалин авч бгаа. Тэд төгрөгийг гүйлгээний хэрэгсэл гэж тооцохоо болиод удаж бгаа. Тэднийг эхнэр нөхөр хүүхдүүд, аав ээж ах дүү нартай нь хамт шалга. Бүгд долларын данстай бгаа. Төгрөгийн хөншийг зохиомлоор унагаж бизнесс хийж бгаа этгээдүүд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188