Загвар өмсөгч О.Билгүүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан 450 доллар оруулаад 2000 доллар болгож үржүүлээд авах боломжтой хөрөнгө оруулалтын талаар мэдээлсэн. Түүнийг олон нийтийн сүлжээгээр цахим гэмт хэрэгт бусдыг уруу татлаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Бид БНХАУ-ын крипто зах зээл дээр хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн блокчэйн платформ дээр суурилсан крипто төслийг Монголын зах зээлрүү оруулж ирээд ажиллаж байна. Энэ нь TURING SMART CHAIN (TSC) гэдэг блокчэйн платформ юм. Уг платформ маань төвлөрсөн бус удирдлагын тогтолцоотой буюу DAO ( decentralized autonomous organization) юм. DAO гэдэг тухайн төслийн ард хэн нэг тухайлсан этгээд хуулийн этгээд байж бүх зүйлийг удирдаж шийддэг зүйл биш юм. Өөрөөр хэлбэл энэ төсөлд хөрөнгө оруулж хүн бүр энэ төслийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. Уг платформ маань БНХАУ -д үүсч 3-4 жилийн хугацаанд тогтвортой хөгжүүлэлт хийгдээд явж байгаа юм. Энэ TSC -ийн нийт хэрэглэгчийн тоо одоогийн байдлаар 3.150.000 хаяг бүртгэлтэй байна. Хаягийн тоо нь өдөр 10,000 аар нэмэгдэж байна. Энэ бүх тоо баримтыг тухайн блокчэйний скан дээр харж болно. Энэ блокчэйн нь одоогоор ETHEREUM-ийн ERC-20, TRON -ны TRC-20 сүлжээг ашиглаж байна.
Хятадуудын хийж буй тооцооллоор одоо өсч буй хаягийн өсөлтийг томъёолж үзээд энэ өсөлтийн хурдаараа явахад Хятадын цагаан сар болох үед нийт хаягийн тоо 10,000,000 -д хүрнэ гэж байгаан байна. Тэгэхээр энэ маань манай дотоодын крипто маркет шиг маш бага эзэлхүүнтэй буюу нэг төсөл дээр 1-5 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн тооны хэрэглчийн тухай ойлголт биш юм. Нөгөө талаас энэ дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй суучихсан тэр хүмүүсийн бий болгоод дотооддоо тэлэлт үүсгэж байгаад дэлхийд гарч ирж байгаа маш том платформын тухай ойлголт юм. Үүнийг дотоодын элдэв луйварын замаар хийсэн бусад төрлийн крипто төслүүд болон элдэв прамид понзитой харьцуулж харлуулж байгаа нь харамсалтай байна. Энэ төсөл маань Индонез, Итали, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улсууд гараад хөгжөөд явж байна. Бид мэдэхгүй зүйлээ ямар ч судалгаагүйгээр мушгин гуйвуулж харлуулж байдаг, аливаа асуудалд өөрийн судалгаа мэдээлэлгүйгээр шууд харлуулж буй нь тоогүй хэрэг юм.
Нэгэнт дэлхийн хамгийн их хүн амтай зээл дээр нэгэнт үүсч хөгжөөд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний төвлөрөл бий болчихсон тэр тос мөнгөний сан (Pool) -с бидний хэдэн цөөхөн Монголчууд ороод ашиг олж хүртье гэсэн юм. Энд бид хэзээ ч хэнээс ч нэг цент ч авахгүй. Хөрөнгө оруулж байгаа хүн маань өөрийн хөрөнгийг нэг төгрөг ч бусдад гаргаж өгөлгүйгээр өөрөө удирдана. Түүнээс элдэв прамид, понзи шиг хүн элсүүлж нэгнийхээ мөнгийг өөртөө авч тэрийг ашиг гэж томьёолох зүйл биш юм. Бид зөвхөн ийм сайхан боломж байна. Үүнийг хийх ажиллах аргачлал нь ийм байна. Хэрэв та хөрөнгө оруулах бол юун дээр анхаарах, ямар сэтгэл зүйтэй байх гээд санхүүгийн болон хөрөнгө оруулалтын мөн түүнчлэн крипто маркетын талаар бүхий л мэдээллийг бүтэн хичээл лекц болгож мэргэжлийн хүмүүсээр заалгаж өгч байна. Түүний дараа сонирхсон хүмүүс маань тухайн төсөлд орох үгүйгээ өөрсдөө шийдэж шийдвэрээ гаргаад явж байна. Дахин сануулж хэлэхэд бид хэзээ ч хэний ч мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж аливаа хөрөнгө босгож байгаа зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Гагцхүү энэ платформ дээр хэрхэн хурдтай ажиллаж өөрийн хөрөнгийг өсгөж болох бусад нэмэлт боломжуудыг бид нэг бүрчлэн маш сайтар ойлгуулахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ төсөлд орсон хүн бүхэн оруулсан хөрөнгөө өсгөх боломжтой. Гадуур сошиал орчинд тараад байгаа шиг элдэв прамид понзи хууль бус зарчмаар явж байгаа зүйл огт байхгүй. Ер нь бид үнэт цаасны зах зээлд болон бусад төрлийн уламжлалт аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийдэг. Түүний дараа тухайн хувьцааны үнэ өсөх эсхүл тухайн бизнесийнхээ ашиг орлогыг хурааж тодорхой цаг хугацааны дараа өөрийн зорилго хүссэн ашгийг олж авдаг. Түүнтэй эгээ адил. Өөрөөр хэлбэл та ямар нэг бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдан борлуулахад та худалдан авагчийг хайж олох хэрэгтэй биз дээ. Та хурдан бараагаа худалдахыг хүсвэл олон худалдан авагчийг олж илүү хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай болно. Хэрэв та залхуу бол таны олох ашиг орлого танд удаж байж л орно. Яг үүнтэй адил таны оруулсан хөрөнгө баталгаатай өснө та юу ч хийхгүй байсан та оруулсан хөрөнгийнхөө өгөөжийг хүртэх л болно. Энэ бол баталгаатай зүйл. Бас нэг онцгойлж хэлэх зүйл бол танаас зөвхөн нэг удаагийн л хөрөнгө оруулалт шаардах бөгөөд танаас дахин дахин хөрөнгө оруулахыг шаарддаггүй гээд яриад байвал маш олон давуу тал илүү олон бодит боломжийн талаар бид ярьж болно. Бид уг платформ дээрх зөвхөн ганц хэсэг дээрх боломжийн тухай л энд ярилаа. Өөр маш олон олон боломжууд бий. Тиймээс та бүхэн бүхэн элдэв худал хуурмаг мэдээлэлд авталгүй үнэхээр сонирхож байгаа бол бидэн дээр ирээд үнэн зөв бодит мэдээллийг авна уу” гэжээ.
| О.БИЛГҮҮН: БИ БУСДЫН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖ, МӨНГӨ БОСГООГҮЙ |
|
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |