• Өнөөдөр 2025-05-15

Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатаж, нэг иргэн нас баржээ

2022-12-01,   457

        Дархан сумын нутаг Тосгонд байрлах "Тэс Петролиум" ХХК-ийн Дархан салбар агуулахад өнөөдөр өглөө гал гарлаа. Аймгийн ОБГ-т өглөөний 9:25 цагт галын дуудлага мэдээлэл иржээ.
 
     Галын аюулд өртөж нэг иргэн нас барсан мэдээллийг аймгийн эрүүл мэндийн байгууллагаас өглөө. Харин хоёр иргэнийг эрэн хайх ажил одоо үргэлжилж байна. Хэргийн газар Дархан-Уул аймгийн цагдаа, түргэн тусламж, онцгой байгууллагынхан ажиллаж байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас тус газар хүн оруулахгүй хамгаалалт аваад байна. Шатахууны агуулахад гарсан галыг унтраахаар долоон автомашин 46 албан хаагч ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээлэв. Хүч нэмэгдүүлэн галыг унтраахаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас аврах, гал унтраах ангийн алба хаагчид ирж байгаа ажээ.

Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатаж, нэг иргэн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188