• Өнөөдөр 2025-05-15

Сүхбаатар аймгаас олон тооны үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

2022-12-01,   808

       Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газраас энэ оны 5-8 дугаар сарын хооронд иргэдийн нийт 16 үхэр хулгайд алдагдаж, 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ.
 
     Энэ хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид баримтжуулан шалгаж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Г болон Баруун-Урт сумын харьяат Г нар бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглаж, гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Сүхбаатар аймгаас олон тооны үхэр хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188