• Өнөөдөр 2025-05-07

О.БАТБАЯР: Иргэд онцын шаардлагагүй бол гадаад руу зорчихгүй байх хэрэгтэй

2022-01-03,   434

     Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр нийт 95 нислэгээр 9723 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчоос одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 65, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрлээ. Коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн тохиолдлууд дотор вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээг үе шаттайгаар хийж байна. Уг шинжилгээгээр омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.
 
   Олон улсын энхийг сахиулагч 244 цэргийн албан хаагч ирсэн. Алба хаагчдаас “Баян баян” амралтад тусгаарлагдсан. Ойрын үед цэргийн албан хаагчдын эхний хэсэг гэртээ харихаар бэлтгэгдэж байна. Арванхоёрдугаар сарын 24-нд Тайландаас ирсэн нислэгээр эхний шинжилгээгээр дөрөв, дараагийнхаар 11 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бол 27-ны өдөр ирсэн Туркийн нислэгээр мөн 10 хүнээс халдварын тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын давлагаа анх нэг сарын өмнө ӨАБНУ-д гарсан бөгөөд одоо халдварын тохиолдол буурч байна.
 
   Их Британи улсад мөн халдвар буурч байна. ӨАБНУ-д хийсэн судалгаагаар халдвар авч өвчилсөн болон вакцинд хамрагдсан хүмүүс омикроны давлагаанд өртсөн ч харьцангуй хөнгөн өвчилж, хүндрэл, нас баралт багатай байна.Тийм учраас иргэдийг III тунгийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.Израйль улсад хийсэн судалгаагаар бүүстер тунг хийснээс хойш гурван сарын дараа дархлааны түвшин буурч байна. Тиймээс тус улсад эрүүл мэндийн салбарынхандаа дөрөв дэх тунг хийж эхэллээ. Манай улсын хувьд хил дээр эрчимтэй хяналт тавьж байна. Манай улсад хуурай газрын хил хаалттай, агаарын хил нээлттэй байна. Иргэдийг онцын шаардлагагүй бол гадаад руу зорчихгүй байхыг анхааруулж байна" гэв.

О.БАТБАЯР: Иргэд онцын шаардлагагүй бол гадаад руу зорчихгүй байх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188