• Өнөөдөр 2025-05-07

Засгийн газраас Омикрон хувилбарт 5.6 тэрбум төгрөгийг гаргахаар болжээ

2021-12-31,   427

    Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа улсын хэмжээнд өчигдрийн байдлаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунд насан хүрсэн иргэдийн 47.5 хувь нь хамрагдсан тухай мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийт хүн амыг харьцуулахад, вакцины нэгдүгээр тунд 69.7 хувь, хоёрдугаар тунд 66.5 хувь, гуравдугаар тунд 28 хувь хамрагдаад байна. Коронавирусийн омикрон хувилбар дэлхийн 122 оронд эрчимтэй тархаад байна.
 
  Харин Монгол Улсын хувьд хилийн тандалт, тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Арваннэгдүгээр сарын 28-наас хойш коронавирусийн нийт 338 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Иймд омикрон халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тундаа хамрагдаарай" гэж уриалав.
 

   Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирусний омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах ажилд 5.6 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна.  Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээн чиглэлийн автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээврийг зохион байгуулах ажилд гурван тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн тухай мэдээлэв.


Засгийн газраас Омикрон хувилбарт 5.6 тэрбум төгрөгийг гаргахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188