(Тогтоолын хураангуй)
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар тогтоолын талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Өргөдлийн товч агуулга:
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрөөр огноолж, “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” хэмээн өргөдөл гаргаж, зургаан хавтас баримт хавсарган ирүүлснийг Улсын дээд шүүх 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.
Нягтлан шалгах ажиллагаа явуулсан байдал:
Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд нягтлан шалгах ажиллагааг явуулсан.
Өргөдөлд хавсаргаж ирүүлсэн тухайн намын 1152 гишүүний мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж заасан шаардлага хангаж буй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад 838 иргэний мэдээлэл зөрүүтэй болох талаар хариу ирүүлсэн байна.
Баримтын зөрчлийг арилгах талаар тус намын дарга Ц.Оюунгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, өргөдлийг холбогдох баримтын хамт 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр буцаасан. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөр огноолж, дахин өргөдөл гаргаж, зургаан хавтас бүхий холбогдох баримтыг ирүүлжээ.
Холбогдох хуулийн зохицуулалт:
Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулга:
Улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд тухайн намын дүрэм, хөтөлбөр нь Үндсэн хууль болон бусад хуулиар үүрэг болгосон, хориглосон заалтыг илтэд зөрчсөн, эсхүл дүрэм, хөтөлбөрийн зарим хэсэг нь хуулийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын агуулгад нийцэхээргүй бол бүртгэхээс татгалзахаар хуульд зохицуулжээ.
Өргөдөл гаргагчаас хавсаргаж ирүүлсэн “Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрэм”-д “нууц санал хураалтаар” намын төлөөллийн төв болон орон нутгийн төлөөллийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах талаар тусгаагүй, мөн “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”-ыг хуульд зааснаар нарийвчлан зохицуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын удирдах байгууллага, албан тушаалтан, төрийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох процессыг “нууц санал хураалтаар” явуулах, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчлөх журмыг урьдчилан нарийн тогтоосон байхыг шаардсан Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эвлэлдэн нэгдэх, улс төрийн нам байгуулах иргэдийн үндсэн эрх болон намын дотоод ардчиллыг бодитойгоор хангахад чиглэсэн зохицуулалт тул хууль тогтоогч хуульд сонголтгүйгээр, үүрэг болгосон байдал (тушаасан буюу императив диспозиц)-аар заасан бөгөөд нам нь өөрийн дүрэмдээ тухайн журмыг нарийвчлан зохицуулах үүрэгтэй.
Иймд, “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тогтоолд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй талаар мөн заасан бөгөөд өргөдөл гаргагчаас дахин ирүүлсэн 1117 намын гишүүний бүртгэлийн мэдээллийг нягтлахад 136 иргэний мэдээлэл зөрүүтэй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн. Түүнчлэн тохиолдлын журмаар түүвэрлэн 64 иргэний мэдээллийг нягтлан шалгахад тухайн намд элсээгүй гэх 15, өөр намын харьяалалтай гэх 7 иргэн байсан бол мөн нам үүсгэн байгуулагдах үед насанд хүрээгүй 5, нэр нь давхар бичигдсэн 7 иргэн намын гишүүний мэдээлэлд тус тус илэрснийг дурдсан байна.
Санамж:
Энэ хураангуй нь тогтоолын агуулгыг зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болохыг тэмдэглэв.
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх
| Намын дүрэм хуульд харшилсан бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зохицуулалттай |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |