“Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайханы дуулсан “Шилийн богд” дууг эмэгтэй дуучин дуулсан нь цахим орчинд цацагдаж, олон хүний сэтгэлд хүрээд байгаа. Тэр эмэгтэй бол Өмнөговь аймгийн Хөгжимт бүжгийн театрын гоцлол дуучин А.Анударь юм. Тэрбээр багаасаа дуулах сонирхолтой, урлагт хайртай байжээ.
-Цахим орчинд цацагдсан “Шилийн богд” дууг дуулж буй бичлэг тань олон хүний сэтгэлд хүрээд буй. Тэр дууг та анх хэрхэн дуулах болсон юм бэ?
-2019 онд Өмнөговь аймагт “Хөдөлгөөнт баг” хэмээх малчдад зориулсан аян өрнөсөн. Тэр үед би театраа төлөөлж, сумдын багуудаар явсан юм. Тухайн үед би хоёр дуу дуулаад тайзнаас буух байсан. Гэтэл хөтлөгч “Анударь аа, гараарай” гэхээр нь “Яасан бэ” гэтэл “Алга ташилт тасардаггүй ээ” гэсэн. Тэгээд дарааллаад гурван ч удаа тайзан дээр гарч дуулсан. Тэгэхэд хамгийн сүүлд “Шилийн богд” дууг дуулсан юм. Тухайн үед малчин ард түмэн намайг хамгийн гоёоор хүлээж авсан.
Манай ажлын нэг залуу “Шилийн богд” дууг дуулдаг болохоор нь “Надад понограммаа өгөөч. Би дуулж үзэх гэсэн юм” гээд авсан. Тэр үед “Шилийн богд” дууг өөр хоолойгоор эрэмгий, шинэлэг байдлаар дуулж үзье гээд өөрийгөө сорьж үзсэн. “Хөдөлгөөнт баг” аяны үеэр “Шилийн богд” дууг дуулсан бичлэгийг МҮОНРТ-ийн сэтгүүлч эмэгтэй олон нийтэд цацсан юм. Тэр бичлэг олон хүнд хүрч, үзсэн хүмүүс “Ямар гоё дуулдаг юм бэ. Хоолой бичлэгт ороочээ” гэсэн санал, сэтгэгдлээ хэлсэн. Тэр бичлэг дээр мэргэжлийн студид оролгүйгээр, ямар нэгэн мастеринг миксгүйгээр дуулсан.
-“Шилийн богд”-ыг дуулсан таны бичлэгийг харсан нэг хүн “Хийморлиг дуулжээ” гэж сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Таны хоолойны цар хүрээ, чадлын талаар таны багш юу гэж хэлдэг вэ?
-Мэргэжлийн багш маань миний тэгж дуулахыг харж, сонсож байгаагүй. Яагаад гэвэл, биднийг төрөлхийн хоолойгоороо, өөрсдийнхөө өнгө аясаар дуулахыг заадаг. “Шилийн богд” дууны хувьд би өөрийн урсгал чиглэлээс огт өөрөөр дуулсан нь юм. Хон Хэрээдийн Энхбат сэтгүүлч надад “Чи ямар гоё дуулдаг юм бэ. Клипийг нь хийлгэхийг бодоорой” гэж хэлсэн. Мөн энэ дууны үгийг бичсэн Н.Лутбаяр ах “Ганц хоёр үгийг нь буруу хэлсэн байж магадгүй. Бусдаар бол үнэхээр гоё дуулжээ” гэж хэлсэн. Намайг “Шилийн богд” дуугаар минь олон хүн мэддэг болсон байна лээ. Энэ дуутай адил Дарьгангын шилийн сайн эр Тоорой бандийн тухай дууг амилуулах зорилготой байгаа.
“Шилийн богд” дууг өөр хоолойгоор эрэмгий, шинэлэг байдлаар дуулъя гээд өөрийгөө сорьж үзсэн
-Анх хэзээнээс дуу хөгжимтэй амьдралаа холбосон бэ?
-Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт малчин айлын гэр бүлд мэндэлсэн. 1-8 дугаар ангиа сумынхаа ерөнхий боловсролын сургуульд сурч, 2005 оноос хойш Улаанбаатар хотод суурьшиж, “Цэцээ гүн” цогцолбор 60 дугаар сургуульд суралцсан. 2007 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд элсэн орж, сонирхолгүй мэргэжлээрээ сурч байсан учир гуравдугаар дамжаанд байхдаа сургуулиа орхисон. Сургуулиа орхисныхоо дараа дууны урлагаар ажиллаж байгаагүй. Ахлах тогооч, зөөгч, бармен зэрэг ажил хийдэг байлаа. Удалгүй Улаанбаатар хотод амьдрахаа больж Гурвантэс суманд ээж дээрээ очсон юм. Сумандаа солонгос хоол хийж, ахлах тогоочоор ажилласан.
Одоо аймгийнхаа Хөгжимт бүжгийн театрт гоцлол дуучнаар долоо дахь жилдээ ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар СУИС-д эчнээн ангид суралцаж, энэ жил мэргэжлийн дуучин болон төгсөх гэж байна. Гурвантэс суманд наймдугаар ангид байхдаа ахмадуудын баяраар хамгийн анх тайзан дээр гарч дуулсан. Тэгэхэд манай сумынхан “Хөөх, Алтанцэцэгийн охин ийм гоё дуулдаг байж шүү дээ” гэж гайхацгаасан гэнэ лээ. Манай сумынхан намайг дуулдаг болохыг анх мэдсэн нь тэр юм.
-Наймдугаар ангид сурдаг байхдаа анх тайзан дээр гарсан гэлээ. Та багаасаа л дуулах дуртай байж ээ?
-Би дуулах маш их дуртай. Бага байхын л урлагт хайртай байсан. Намайг бага байхад нийгэм цаг үеийн нөхцөл хэцүү, манай гэр бүл эмзэг бүлгийн тоонд ордог, амьдралын боломж муу байсан юм. Тийм болохоор дууны уралдаан, тэмцээнд орж чаддаггүй байлаа. Дуулахаас гадна бүжигт мөн хайртай байсан. Өмнөговь аймгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн жонон”, “Болор эгшиглэнт” зэрэг бүжгийн наадамд алт, мөнгө авч байсан удаатай.
-Өмнөговь аймгийн Хөгжимт бүжгийн драмд хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?
-2014 онд Өмнөговь аймагт очоод байхдаа найзаараа дамжуулан Хөгжимт бүжгийн театрт ажилладаг дуучинтай танилцсан. Тус театрт шалгалт өгч, гоцлол дуучнаар ажиллах болсон юм. Миний бодлоор урлагийн хүн гэдэг цаг үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө сорьж, хөгжүүлж байх ёстой. Тайзан дээр гарах тэр мэдрэмж маш сайхан шүү дээ. Ялангуяа, үзэгчдээс алга ташилт авах тэр үеийн мэдрэмж далавч ургасан мэт гоё байдаг.
-Дуулах урлагийг танд ямар багш зааж байгаа вэ?
-Баянмонгол чуулгад гочлол дуучин байсан МУСТА Б.Цэдэвээ багшаар дуулах урлаг заалгаж байна.
-Ямар урсгалаар дуулъя гэж боддог вэ?
-Хүмүүсийн чихэнд наалдацтай хөнгөхөн эстрад чиглэлээр уран бүтээлээ туурвихыг зорьж байгаа. Өмнөговь аймагтаа ковер дуунуудаараа тоглолт хийснийхээ дараа Улаанбаатар хотод очиж уран бүтээлийн ажлаа эхлүүлэх бодолтой байна. Дорнод аймагт юм уу Улаанбаатарт хотыг зорих байх.
-Гэр бүлийнхээ талаар танилцуулж болох уу?
-Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ээж, дүү нар минь амьдарч байгаа. Миний хувьд нөхөр хүүхэдгүй, ганц бие.
-Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?
-2021 онд хийж бүтээх, бодсон, төлөвлөсөн зүйл их бий. Гэвч коронавирусийн улмаас зарим төлөвлөсөн зүйл маань зогсонги байдалд ороод байгаа. Хүмүүсийн санал болгосон 6-7 шинэ дуу байгаа. Мөн ажил маань зав чөлөө бага учир бие даасан уран бүтээлээ гаргаж амжихгүй байна. Анхны дууныхаа хоолойг “Эгшиг” студид бичүүлсэн. Гэхдээ студитэйгээ уулзах боломж гарахгүй байгаа учир дуугаа авч чадаагүй байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
| “Шилийн богд” дууг коверлосон дуучин А.АНУДАРЬ: Дарьгангийн шилийн сайн эр Тоорой бандийн тухай дууг амилуулна |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |