Сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанд хоёр дараалж түрүүлэхдээ уран мэхээрээ үзэгч олны хайр, хүндэтгэлийг хүлээгээд буй Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, сумын заан Г.Ганхуягийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна.
-Сайхан хаваржиж байна уу, та. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайхан хаваржиж байна. Намайг Г.Ганхуяг гэдэг. Би Ховд аймгийн Булган суманд 1996 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн. Ховд аймгийнхаа Булган сумын хоёрдугаар 12 жилийн сургууль, Аварга биеийн тамирын дээд сургуулийг дүүргэж байлаа.

-Анх яагаад бөхийн спортыг сонирхох болсон юм бэ. Удам байв уу?
-Ер нь багаасаа л барилдах сонирхолтой, ах нартайгаа байнга л ноцолдоод гүйж байдаг хүү байлаа. Харин яг бөхөд шамдсан минь ерөнхий боловсролын сургуулийн О.Ганбаа багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлснээс хойших хугацаа юм. Түүнээс хойш Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа багшийнхаа удирдлага дор “Гарьд” клубд чөлөөт бөхөөр хичээллэсэн. Одоо Б.Баяраа багштайгаа Найрамдал цогцолборт бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Ойрд ямар уралдаан, тэмцээнд оролцохоор бэлдээд байгаа вэ?
-Ирэх дөрөвдүгээр сарын 9-нд Казахстан Улсад зохион байгуулагдах олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж л байна. Хэрэв тэр тэмцээний аваргалж чадвал олимпын наадмын эрхээ авна гэсэн үг. Энэ жил олимпын наадамд оролцох, цаашлаад Монгол Улсынхаа далбааг мандуулах том зорилго тээгээд л явж байна даа.
-Таны хувьд чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр хичээллэдэг. Энэ хоёр барилдааны ялгаа нь юундаа байгаа юм бэ?
-Чөлөөт бөхөөр барилдах нь үндэсний бөхөөр барилдахаас арай хэцүү санагддаг. Чөлөөтөд өрсөлдөгчөөсөө түрүүлж сэтгэх, анхааралтай идэвхтэй байх, мэхэндээ гүйцэтгэл сайн хийдэг байх хэрэгтэй. Харин үндэсний бөх арай гайгүй санагдаад байдаг юм.
-Гэхдээ үндэсний бөхөөрөө идэвхтэй хичээллэж байгаа биз дээ. Та сумын цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлж байлаа. Ер нь барилдаануудыг тань харахад өмсөх мэхийг нэлээд даацтай хийдэг харагддаг?
-2012 онд сурагч байхдаа сумын заан цол хүртэж байлаа. Түүнийхээ дараа жил нь ч дахин түрүүлж байсан юм. Бүр багаасаа л үндэсний бөхөөр барилддаг байхдаа сайн өмсдөг байсан. Сайн өмсдөг байсан минь чөлөөт бөхөөр хичээллэдэгтэй маань холбоотой байх.
-2018 ондРумын Улсын нийслэл Бухарест хотод зохион байгуулагдсан23 хүртэлх насны ДАШТ-д хүрэл медалийн төлөө тухайн үеийн Тив, дэлхийн залуучуудын аварга Турк Улсын шилдэг тамирчин Ариф Озентэй таарч барилдсан. Тухайн үед ямар тактиктай барилдаж байв аа?
-Тухайн үед Туркийн бөх Ариф Озен маш анхаарал сул барилдсан. Шүүгчийн шүглийн дууг ч муу сонсож байгаа бололтой байсан. Харин түүн дээр нь ажиллаж, бүхэл оноо бус дэвжээнээс гаргаж оноо түүж барилдах тактик ашигласан гэх юм уу даа. Тэгээд л ялалт байгуулсан. Тухайн ДАШТ-ий эрэгтэй төрөлд шигшээ багийнхаа эрэгтэйчүүдээс ганцаархнаа хүрэл медаль хүртсэндээ их баярлаж байж билээ.
-Та хэнийг биширч, хүндэлж, тэр хүнээс урам зориг олж авдаг юм бэ?
-97 кг жинд барилддаг ОХУ-ын Абдулрашид Садулаев гэж тамирчин бий. Тэр бөх 2016 онд Олимпын аварга болж, Дэлхийн аварга, Европын аваргад нийт түрүүлж байсан бөх. Чадвал тэр бөх шиг л болох юм сан гэж боддог.
-Одоогийн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн 86 кг жинд манай тамирчдын дунд өрсөлдөөн хэр байгаа вэ?
-Ерөнхийдөө гайгүй гэж болох байх. Уг нь бол О.Үйтүмэн ах маань байсан. Харин О.Үйтүмэн ах одоо жин өгсөөд 97 кг болсон болохоор 86 кг жинд өрсөлдөөн гайгүй л гэж бодож байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын тэмцээн, уралдаанд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын өндөр амжилт хүсье.
О.БАТ-ЭРДЭНЭ

| Г.ГАНХУЯГ: Монгол Улсынхаа далбааг олимпд мандуулах том зорилго тээгээд л явж байна даа |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |