-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Түүний буруу” жүжиг амжилттай тавигдаж, үзэгчдийн алга ташилт дор өндөрлөлөө. Энэ удаагийн уран бүтээлийн онцлог нь юу байв?
-Өмнө нь ихэвчлэн сонгодог уран бүтээлүүдэд тоглодог байсан бол “Түүний буруу” жүжиг орчин үеийн зохиолтой, одоогийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хөндсөн уран бүтээл байсан нь онцлог байлаа. Би сошиал, хийсвэр зүйлийн дүрд тоглосон болоод ч тэр үү ажиллахад илүү сонирхолтой байсан шүү.

-Тоффи бол ээжийнх нь хүүтэйгээ харилцах гэж нээсэн цахим сүлжээн дэх дүр шүү дээ. Найруулагчийн хүссэн, зохиолоо уншаад өөрийнхөөрөө төсөөлсөн Тоффи охины дүрийг гаргахын тулд хэрхэн ажилласан бэ?
-Үг хэллэгийн хувьд миний өсвөр наснаас төдийлөн холдоогүй, одоо ч найзуудтайгаа ярихад ашигладаг үг хэллэг түлхүү хэрэглэсэн. “Сошиал дүр гэдгээ хэрхэн хүмүүст ойлгуулж хүргэх вэ” гэдэг дээр их анхаарсан. Найруулагч маань “Олон үйлдэл нэмээд хэтэрхий робот болоод байна. Одоо бага зэрэг ээжийн сэтгэл зүйг нэмэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Тиймээс зарим үед дүрийнхээ тэнцвэрийг олж чадахгүй алдагдуулчих гээд байлаа. Жүжгийн бэлтгэлийн үеэр илүү тодорхой болгож, ойлгосон. Би чинь ээжийн сэтгэл зүй, хүүгийн харж байгаа Тоффи охин мөн сошиал дүр гээд гурван дүрийн нэгтгэж гаргах хэрэгтэй болж байгаа юм. Гурван дүрийнхээ тэнцвэрийг хэрхэн олох вэ гэдэг дээр их анхаарч ажиллалаа, хамгийн амаргүй даваа нь ч энэ байлаа.
-Таны хувьд “Түүний буруу” жүжгийн хүмүүст хүргэх гэсэн зүйл, амин сүнс нь юу вэ?
-Хөндлөнгөөс ээж, хүү хоёрын харилцааг харж байхдаа надад төрсөн мэдрэмж нь эмзэглэл байсан. Ээж, хүү хоёр өөд, өөдөөсөө хараад нэг ч үг сольж, ярилцаж, амьд харилцаа үүсгэж чадахгүй “Надад ийм байхад” гэсэн бодолтойгоор нөгөө хүнээ буруутгаж, ойлгож чадахгүй байгааг нь харах л хэцүү байсан. Нийгэм, цахим сүлжээнд өнгөрүүлэх хугацаа, ажил, хичээл гээд завгүй өдөр хоногуудыг өнгөрүүлж байх хооронд бидний ярилцах, ойлголцох, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хэрэгцээ орхигдоод байгаа нь биднийг ганцаардуулаад байгаа юм шиг санагдсан. Хайртай дотнын хүмүүстэйгээ яг одоо ярилцаад, хайрлаарай гэдэг утгыг л хүмүүст хүргэхийг зорьсон. Надад энэ л хамгийн эмзэг туссан даа.
-Юу нь тийм их эмзэглүүлсэн юм бэ?
-Энэ сэдвийг хүмүүст ойлгуулахыг хичээж, жүжигтээ тоглож байгаа хэрнээ би ч гэсэн аав, ээжийгээ Татьяна шиг байдалд оруулдаг байх. “Надад ийм байгаа” гээд тэднийхээ өөдөөс хараад ярилцах зориг хүрэхгүй үе бий. Энэ сэдвийг хүмүүст ойлгуулах гээд байгаа хэрнээ өөрөө гол дүрийн хүү шиг асуудалтай. Заримдаа аав, ээждээ буруу өгч, тэднийг ойлгохгүй хэрнээ өөрийгөө ойлгуулах гээд байдаг үе бий.
Энэ сэдвийг хүмүүст ойлгуулахыг хичээж, жүжигтээ тоглож байгаа хэрнээ би ч гэсэн аав, ээжийгээ Татьяна шиг байдалд оруулдаг байх
.png)
-Жүжгийн бэлтгэл хэзээнээс эхэлсэн юм бэ. ОХУ-ын найруулагчтай хамтран ажиллах ямар байв?
-2025 оны есдүгээр сард ОХУ-ын театрын холбоотой хамтран жүжиг тавих санал ирсэн юм. Гурван жүжгийн зохиолоос нэгийг нь сонгож тавихаар болж, ОХУ-аас ирсэн найруулагч дүрээ сонгож, “Түүний буруу” жүжгийн хэсгээс нь тоглож үзээд бүрэн эхээр нь тавихаар болсон.
-ОХУ-ын найруулагчтай хамтарч ажиллах ямар байв. Монгол найруулагч, ОХУ-ын найруулагчийн хооронд өөрийн өөрийн онцлог, ялгаа байсан болов уу?
-Монгол найруулагчтай ажиллахад надаас юу хүсэж байгаагаа шууд хэлж, илэрхийлж чадна, нэгэнтэйгээ ойлголцоход амар. ОХУ-аас ирсэн найруулагчийн хувьд надтай шууд харьцаж чадахгүй бидний дунд орчуулагч гэх гуравдагч хүн гараад ирж байгаа шүү дээ. Найруулагчийн сэтгэл хөдлөл, эмоци нэг хүнээр дамжаад ирж байгаа учраас сайн ойлголцохгүй байх асуудал гарч байлаа. Бэлтгэлийн хугацаанд найруулагчийнхаа үгийг бүрэн хүлээж авч чадахгүй ч харц, биеийн хэлэмжээс нь олон зүйл ойлгохыг хичээлээ. Хамгийн анх “Сүүлчийн бороо” жүжгийн туслах дүрээр Б.Анхбаатар багшийнхаа найруулга дор ажиллахаар болж байсан юм. Дөрвөн жил багштайгаа ажилласан учраас багшийн юу хүсэж, бодож байгааг ойлгоход хялбар. Гэтэл гэнэт огт өөр хүнтэй ажиллах жаахан хэцүү санагдсан.
-Багштайгаа найруулагч, жүжигчний хувиар анх уулзах ямар байсан бэ?
-Ур чадварын хичээл дээр багш яг найруулагч шиг бидэнтэй харилцаж, зааварладаг юм. Өмнө нь багш, сурагчийн үүднээс харьцаж байсан бол одоо театрын найруулагч, жүжигчний хувиар заавар зөвлөгөөгөө аваад явж байгаа. Тэгэхээр илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Энэ л ялгаа болж байгаа байх.

-Про театрт хэзээ нэгдсэн бэ. Анх ажиллаж байсан уран бүтээлүүдийнхээ талаар яривал?
-Хоёрдугаар курст байхад Про театрын ах, эгч нар маань “Инээмтгий хүн” жүжгийг тоглохдоо биднийг олны хэсэгт авч байсан юм. Тэр үеэс уран бүтээл бүрийнх нь арын алба, олны хэсэгт орж тоглодог болсон, тав орчим уран бүтээлд нь ажилласан байх. Дөрөвдүгээр курсийн хавар “Сүүлчийн бороо” жүжигт тоглосны дараа үндсэн жүжигчнээр ажиллах санал ирж, уран бүтээлчийн хувиар театртаа ажиллаж эхэлсэн.
-Ер нь театр, тайзны уран бүтээлч болно гэж боддог байв уу?
-Жүжигчнээр сурахаасаа өмнө дэлгэцийн уран бүтээлд тоглодог уран бүтээлч болох сонирхолтой байсан. Тайзны уран бүтээл төдийлөн үзэж байгаагүй, гоё сайхныг нь ойлгоогүй байсан хэрэг л дээ. Тайзан дээр ажиллаад эхлэхээр сайхан зүйлүүдийг нь ойлгож эхэлсэн. Театрт татагдсан шалтгаан нь одоо цагт амьдардаг нь байсан. Жүжигчнээс илүү их хариуцлага, энерги, эрч хүч, цаг хугацаа шаарддаг. Бэлтгэл дуусаж, олон өдрийн хичээл зүтгэлээ хүмүүст хүргэх гэж жүжгээ нээх эхний өдрийн сандрал, амжилттай дуусгаад үзэгчдэдээ ёслох ёсолгооноос аз жаргал мэдэрдэг. Үргэлж мэдрэгддэг амьд мэдрэмж нь л хамгийн гоё.
-“Сүүлчийн бороо” жүжиг хэдхэн хоногийн дараа дахин тоглогдох гэж байгаа. Таны тоглосон анхны уран бүтээл шүү дээ. Тус жүжгийн талаар ярихгүй юу?
-18 настай гэнэн, цайлган Ирина охины дүр миний хамгийн хайртай дүр. Тэр дүр дээрээ тоглож байхдаа тайзан дээр хамгийн их жаргал мэдэрч байсан. Дүртэйгээ хамт дурлаж, шаналж, догдолж байсан учраас хамгийн их хайртай. Дахиад тоглох гэж байгаадаа догдолж, сэтгэл зүйгээ бэлдэж байгаа. Одоо гуравхан удаа тоглогдох учраас харамсах зүйл үлдээхгүйгээр хамгийн сайнаараа баймаар байна. Дүрийнхээ талаар бодож, төвлөрч байгаа.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Би одоо ч тод санадаг юм цэцэрлэгийнхээ төгсөлтийн баярыг. Манай анги “Согтуу туулай” жүжгийг тоглоход би согтуу туулай нь болсон юм. Намайг жүжиглээд гуйваад явахаар эцэг эхчүүд “Хүүе, унах вий дээ” гэж тосож аваад, жүжиг дуусахад намайг өхөөрдөж, магтаж, урам хайрласан. Тэндээс л уран бүтээлч байх хамгийн анхны сайхан мэдрэмжүүдийг авсан байх. Сургуульд байхдаа ч урлагийн авьяастай дуулж, бүжиглэдэг хүүхэд байлаа. Ээж минь сайхан дуулдаг ч дуучин болж чадаагүй, тиймээс хийж чадаагүйг нь гүйцээж дуучин болно гэж мөрөөддөг байсан. Ахлах ангид орохдоо л жүжигчин болохоор шийдсэн. Харамсалтай нь сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгсөн ч тэнцээгүй, гэр бүлийнхэн минь өөр сургуульд орох эсэхийг асуусан ч нэг жил өнжөөд дараа жил дахиж шалгалт өгөхөөр шийдсэн. Дараа жилийг хүлээж байх хооронд өөр ажил хийж үзсэн ч сэтгэлд нэг л дутуу мэдрэмж төрсөн. Тэр үед “Би жүжигчин болохгүй л бол насаараа ийм дутуу мэдрэмжтэй амьдрах юм байна” гэж бодогдсон. Хүлээж байгаад дахиад СУИС-д шалгалт өгсөн ч би 55-р байрт жагсаж, сургууль маань 53 хүүхэд элсүүлсэн юм. Тэр үед Сити их сургуулийн элсэлт авч байгаа талаар мэдээлэл хараад сургуульдаа шалгалт өгч тэнцсэн. Одоо бодоход хамгийн зөв ангидаа, хамгийн зөв хүмүүстэйгээ учирсан юм шиг санагддаг.

-Таны хувьд Про театрыг бусад театруудаас онцгой болгодог зүйл нь юу вэ?
-Юунд ч баригдахгүйгээр уран бүтээлүүдээ хийдэг нь бусад театраас онцгой байх. Хүмүүсийн шүүмжлэлээс айлгүйгээр чөлөөтэй сэтгэж, янз бүрийн зүйл туршиж үздэг. Юу хүсэж, юуг харуулахыг зорьж байгаа нь л чухал.
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар уран бүтээлч, жүжигчин байхыг хүсэж байна?
-Яарахыг хүсэхгүй байна. Одоо байгаа цаг хугацааг мэдэрч өнгөрүүлэхийг хүсдэг. Надад ирэх ёстой дүр ирнэ тэр болтол харин өөрийгөө илүү сайжруулж бэлдэх хэрэгтэй гэж боддог. Зарим талаараа ингэж тайван, яарахгүй байгаа нь буруу байж ч мэднэ. Ямар ч ажилд сэтгэлээсээ хандахыг хичээдэг, жижигхэн зүйлд ч чин сэтгэлээсээ хандах нь чухал.
| Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ |
|
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |