-Танд энэ өдрийн мэнд хүргэе. OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэн болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өмнө нь Монголд болдог тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ шүүгчээр нь ажиллаж байсан. 2024 онд Алтан гар холбоонд гишүүнээр элсэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Анхны жил өөрийнхөө оролцох боломжтой гурван төрөлд тун амжилттай оролцож, тус бүрээс нь медаль хүртэж байлаа. Зураглалтай нүүр будалт хүрэл медаль, багаараа алтан медаль, Creative makeup төрлөөрөө дөрөвдүгээр байрт шалгарсан. Амжилтуудаасаа урам авч илүү олон тэмцээнд оролцохыг хүсэх болсон. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор бэлдэж байхдаа OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох санал ирж, Creative makeup төрөлд оролцон хүрэл медаль хүртлээ. Миний хувьд богино хугацаанд хүнээс илүү их техник, ур чадвар шаарддаг Creative makeup хийх дуртай. Нүүр будалт гэдэг хүний гоо үзэсгэлэнг тодотгодог, хүмүүсийн хамгийн жаргалтай мөчид нь хамт байж, тэднийг улам гэрэлтүүлдэг учраас ажилдаа үнэхээр их хайртай.

-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний онцлог юу байсан бэ?
-OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь 80 жилийн түүхтэй. Бидний хувьд гоо сайхны олимп л гэсэн үг. 50 гаруй орны 3000 гаруй оролцогчтой тэмцээн гэдэг утгаараа чансаа өндөр, нэр хүндтэй тэмцээн. Олон орны чадварлаг хүмүүстэй өрсөлдөж, чадвараас нь суралцаж гуравдах жилдээ медаль хүртсэндээ баяртай байна.
-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Шагнал хүртсэн нүүр будалтынхаа санааг хэрхэн олсон бэ?
-Тэмцээнд оролцох шийдвэр гаргаснаасаа хойш тасралтгүй бэлдэж эхэлсэн. Санаагаа бодит болгохын тулд бэлдэх зүйл тун олон. Төсөөллийг маань бодит болгох материалуудаа сайн бэлдэхийг хичээдэг. Бид ганцхан нүүр будалт хийдэггүй. Будалтаа амилуулахын тулд хувцас, үс засалт гээд бүх зүйлд нь анхаардаг. Өнгөрсөн жил толгойн гоёл хийх сургалтад суусан юм. Тиймээс нүүр будалтдаа зориулаад толгойн гоёлоо өөрөө хийсэн. Цаашлаад хуримын дэлгүүрээс даашинз аваад илүү сайжруулж, гар урлалаар илүү хөөрхөн болгодог. Ингээд харахаар маш их хичээл зүтгэл шаардсан тэмцээн болдог гэсэн үг.
-Нүүр будалтаараа юу илэрхийлэхийг хүссэн бол?
-Эмэгтэй хүний зөөлөн ааш, өхөөрдөм хөөрхөн хэрнээ цаанаасаа л ундарч байдаг эрхэмсэг зан төрхийг харуулахыг хичээсэн. Нүүрний будалтад өнцөг байхгүй дандаа долгион хээ ашигласан.
-Таны хувьд make-up artist-аар ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Make up artist-аар ажиллаад 12 жил болжээ. Сити их сургуулийн нүүр будалтын багшаар долоон жил ажилласан. Өөрийн студийг нээж, нүүр будахаас гадна сургалт бусад үйл ажиллагаа зохион байгуулаад найман жил болж байна.
-Өмнө нь гоо засалчийн тэмцээнд оролцож байв уу. Амжилтуудаасаа хуваалцвал?
-Өмнө нь OMC Hairworld холбооны тэмцээнд цахимаар оролцож байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил шүүсэн.

-Яагаад гоо сайхны чиглэлээр ажиллахаар болсон бэ. Таны сонирхлыг татсан зүй нь юу байв?
-Жирэмсний амралт авсан байх үедээ энэ чиглэлийг сонирхож, сурч эхэлсэн. 12 жилийн өмнө учраас нүүр будалт, энэ чиглэлийн соёл төдийлөн сайн хөгжөөгүй байсан үе л дээ. Жаахан зургийн авьяастай, гарын уртай л байснаас бусдаас нүүр будалт, гоо сайхны талаар огт мэдлэггүй байсан.
-Нүүрийг нь будаж өгсөн хүн сэтгэл хангалуун байхыг харах үед өөрт ямар мэдрэмж төрдөг вэ. Хүний өөртөө итгэх итгэлийг илүү нэмж байна гэсэн үг шүү дээ?
-Өөрөөсөө маш гоё энерги цацруулаад л гардаг даа. Нүүр будалт дууссаны дараа толинд өөрийгөө хаж байгаа харц, өөртөө итгэх итгэл нь огт өөр болчихдог. Будалтаа хийж байх үедээ үйлчлүүлэгчтэйгээ найз шиг л ярилцдаг. Заримдаа сэтгэл зүйч шиг л ажилладаг даа. Нүүрээ гоё будахад баяр, тэмдэглэлт үйл явдал огт хамаагүй. Хүн өдөр бүр л хөөрхөн, үзэсгэлэнтэй харагдах хэрэгтэй. Студи маань нээгдсэн цагаасаа л шөнө, үүрээр ажиллаж эхэлсэн. Баяр ёслолын өмнө цаг огт хамаагүй үйлчлүүлэгчдэдээ л хөөрхөн болгох үүрэгтэй. Үйл ажиллагаа маань эхэлсэн цагаасаа хойш огт тасалдалгүйгээр явж ирсэн.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?
-Үйлчлүүлэгчдэдээ тухтай, тавтай орчныг бүрдүүлэх үүднээс саяхан нүүж, Century business apartment-д орсон, үйлчлүүлэгчид тохиромжтой төв байрлалыг сонгосон юм. 2026 аравдугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно, би гурав дах жилдээ оролцох гэж байна. Тус тэмцээндээ өмнөх бүх туршлага, ур чадвараа харуулж хариуцлагатай оролцохыг зорьж байна. Цаашлаад сургалтын төвдөө багшлахаар төлөвлөж байгаа.
| Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |