-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Надад ирээгүй хайр” олон ангит кино нь үзэгчдээс эерэг үнэлгээ авсаар байна шүү дээ. Гол дүрийн уран бүтээлчийн хувьд сэтгэгдэл ямар байгаа вэ?
-“Надад ирээгүй хайр” олон ангит кино маань нийт 20 ангитай. Дийлэнх үзэгчид зөв сэдэв хөндсөн, хөөрхөн уран бүтээл байна гэж байгаа. Мөн ОХУ-ын киног дуурайсан гэж хэлсэн хүмүүс ч харагдаж байсан. Бидний хувьд зохиогчийн эрхийг хүндэлж оросын “Гэсэн ч би хайртай” киноны албан ёсны эрхийг нь авч хийсэн. Уран бүтээлийн зураг авалт дөрвөн сар үргэлжилсэн. Кино багийнхан тун сэтгэл хангалуун, юманд саатахгүйгээр уран бүтээлдээ ажилласан юм шиг санагдсан. Бүжингийн дүрд тоглох саналын Б.Жаргалсайхан найруулагч, “Хүлэгү” пикчерсийн н.Сумъяа эгчээсээ авсан. Орос хувилбарыг нь үзэж эхлэхээсээ л гол дүр дээр нь намайг бодож, төлөвлөсөн гэсэн. Миний хувьд орос киног нь үзэж байгаагүй. Зураг авалт эхлэхээс өмнө үзье гэж бодсон ч хайрцаглагдчих юм шиг санагдаад үзээгүй.
-Биднийг анх ярилцаж байхад та “Дурлалт охины дүр бүтээхийг хүсдэг” гэж хэлж байсан шүү дээ. Бүжингийн дүр Алдарт чин сэтгэлээсээ хайртай болж байгаа гэнэн, цайлган охины дүр шиг санагдсан. Та дүрийнхээ талаар яриач, хүсэж байсан дүр дээрээ ажиллах ямар байв?
-Киноны санал ирэх үеэр би өөр ажилтай байсан юм. Зохиол маань ч жаахан хүнд санагдсан. Дүрийн минь үүрэх ачаа хүнд санагдаж байсан учраас өөрийгөө чадах эсэхэд бага зэрэг эргэлзсэн. Жүжигчдийн уншлагын үеэр зохиолдоо бүр ч дуртай болж, дүрийн саналаас татгалзсан бол харамсах байж гэж бодсон. Нөхөр Алдарын дүрд ангийн маань найз тоглосон. Оюутан байхаасаа нэгнийгээ мэддэг учраас хамтарч тоглоход аль алинд нь амар байсан. Хүсэж, мөрөөдөж байсан дурлалт бүсгүйн дүрийг ангийнхаа залуутай хамтарч гаргах боломж олдсонд үнэхээр баяртай байгаа.
.jpg)
-Анх зохиолоо уншихдаа Бүжингийн дүрийг хэрхэн төсөөлсөн бэ, төсөөлсөн шигээ дүрээ гаргаж чадсан уу?
-Зохиолоо уншихдаа Бүжинг “Ямар сонин бүтэлгүй, сонин охин бэ” гэж бодсон. Тэр үед төсөөлсөн төсөөллөө найруулагчийнхаа тусламжтайгаар бүтээж чадсан.
-“Хавтаст хэрэг” киноны үеэр хийсэн ярилцлагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Энэ хугацаанд уран бүтээлийн олз омог арвин байв уу?
-“Хавтаст хэрэг” бол 2021 онд сургуулиа төгссөнийхөө дараа орж ажилласан хоёр дахь олон ангит кино байсан. Тус уран бүтээлээс хойш бүрэн хэмжээний болон олон ангит кинонд тоглож, туршлага хуримтлуулж, олон хүнтэй танилцаж, сайхан хүрээллийг бий болгосон байна. “Тамгагүй төр” жүжгийн багт нэгдэж, тогтмол ажилтай болсон. Жүжигчин, бүжигчнийхээ хувиар тус уран бүтээлд оролцож байгаа. Одоогийн байдлаар аравдугаар сард Япон Улсад тоглох тоглолтынхоо бэлтгэх ажилд орсон байна.
-Хамгийн дурлаж ажилласан, таныг сорьсон уран бүтээл нь юу байв?
-Залуу уран бүтээлчийн хувиар оролцсон уран бүтээлүүдээсээ олон зүйл сурч, ойлгож байгаа. Тэр дундаас дүрийнхээ мөч бүрийг хайрлаж “Ямар гэнэн, цагаахан хөөрхөн юм бэ” гэж бодож тоглосон нь “Надад ирээгүй хайр” олон ангит киноны Бүжингийн дүр байгаа.
.jpg)
-“Надад ирээгүй хайр” киног аль насныхан хамгийн их үзээсэй, үзээд юу ойлгоосой гэж хүсэж байгаа вэ?
-Бүх насныхан үзэхэд тохиромжтой. Зохиолоо уншиж байхдаа эмэгтэйчүүд маань илүү шимтэж үзэх болов уу гэж таамагласан. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хүнийг ямар үнэнчээр хайрладаг уу гэдгийг харж болох юм шиг санагддаг. Хайр дурлал бол зөвхөн аз жаргал гэсэн үг биш, хүнээс итгэл, тэсвэр тэвчээр, хүлээлтийн шаарддаг гэдгийг харуулах байх.
-Бүжин маань ээж болсон шүү дээ. Ээжийн дүрд тоглох ямар байв, юун дээр хамгийн их анхаарсан бэ?
-Одоо бол 19 настай үе гарч байгаа. Цаашид 25, 39 настай бүжин гарна. Ингээд харахаар нэг хүний амьдралыг бүтэн харуулах уран бүтээл болж байгаа юм. Хүний туулаад гардаг зовлон бэрхшээл, жаргал зовлонг харуулсан уран бүтээл. Би өөрөө ээж болж амжаагүй байгаа учраас ээжийн дүрд тоглох амаргүй байлаа. Миний охины дүрд тоглосон Нандин-Эрдэнэ охин үнэхээр мундаг жүжигчин. Үнэхээр авьяастай, төрөлхийн жүжигчин гэж түүнийг л хэлэх байх. Уулзсан даруйдаа намайг “Ээжээ” гэж дуудсан учраас нэгэндээ хурдан дасаж, ойлголцсон.
-“Надад ирээгүй хайр” олон ангит кинонд харьцангуй залуу уран бүтээлчид тоглож байгаа санагдсан. Кино багийнхныхаа талаар ярихгүй юу?
-20 ангитай олон ангит киноны гол дүрд тоглох ачааг үүрэх нь миний хувьд маш том хариуцлага байсан. Би алдаа гаргавал тус уран бүтээлд оролцож байгаа олон хүний хүч хөдөлмөрийг үгүй хийчих юм шиг санагдаж, эмээсэн. Өмнө нь ажиллаж байсан гол дүрүүдээс илүү олон зураг авалтад оролцсон учраас арын албаныхантайгаа илүү ойр, дотно болсон. Кинон дээр зөвхөн жүжигчид харагддаг ч бидний дүрийг илүү тодруулдаг хүмүүс нь арын албаны уран бүтээлчид байдгийг сайн ойлгож, тэдэндээ талархсан.
-Таны хувьд Бүжингийн дүрээс сурсан, өөртөө шингээсэн зүйл юу байв?
-Бүжингийн дүрд тоглосноороо өөр нэг өөртэйгөө танилцсан юм шиг санагдсан. Зураг авалт үргэлжилсэн дөрвөн сарын хугацаанд 19-39 нас хүртэлх амьдралыг туулж үзсэн. Тэр хугацаанд хамгийн жаргалтай, зовлонтой бүх мөчийг багахан ч гэсэн мэдэрч үзлээ. Олон зүйлийг ойлгож, мэдэрлээ. 20 ангитай олон ангит киноны гол дүр гэх хүндтэй үүргийг даагаад гарсандаа баяртай байна.
| Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |