Залуу уран бүтээлч Батмөнхийн Ганболор СУИС-ийг 2024 онд Хөгжимт театрын жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш уран бүтээлийн замналаа эхлүүлээд байна. Тэрбээр “Zura lll” уран сайхны кинонд дүр бүтээж үзэгчдийн анхаарлыг татаж байсан бол энэ удаа мэргэжлийн тайзны анхны дүрээрээ “Клеопатра” жүжгийн Ирасын дүрийг амилуулж байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр "Gia" нэрээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд “Move On”, “Duraaraa” зэрэг дуугаа гарган, хөгжмийн урлагт ч өөрийгөө сорьж яваа залуу уран бүтээлч юм. Тайз, дэлгэц, хөгжмийн урлагт зэрэг хүч үзэж буй олон талын авьяаслаг уран бүтээлчтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авч, ярилцах цаг гаргасан танд баярлалаа. Дуу хөгжим төдийгүй кино урлагийн салбарт өөрийгөө сорьж яваа таны урлагийн замнал хэрхэн эхэлсэн талаар яриагаа эхлүүлье?
-Сайн байна уу. Намайг Батмөнхийн Ганболор гэдэг. Би СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчний ангийг 2024 онд МУГЖ Г.Амгаланбаатар болон Ардын жүжигчин Ж.Лхамхүү багш нарын удирдлага дор суралцаж төгссөн. Одоо “Монгол театр” болон “Тоонот рекордс”-д уран бүтээлчээр ажиллаж байгаа.
-“Клеопатра” жүжигт та хатны туслах Ирасын дүрийг бүтээж байгаа шүү дээ. Энэ дүрийг хэрхэн тодорхойлох вэ?
-Миний бүтээж буй Ирас бол бодит түүхэн хүн. Тэрээр хатан Клеопатрад амьдралаа зориулсан, туйлын үнэнч шивэгчин эмэгтэй. Хатнаа хор ууж амиа егүүтгэхэд нь өөрөө ч бас хамт амьдралаа төгсгөсөн үнэнч туслах нь. Энэ дүр дээр ажиллахдаа Клеопатра хатнаа гол төв болгож, түүний хажууд тууштай зогсож, хайр хүндэтгэлээ харуулж буй сэтгэл зүйн нарийн талыг гаргахыг хичээлээ.
.jpg)
-Энэ таны тайзны хэд дэх уран бүтээл вэ?
-Сургуулиа төгсөөд анх удаа мэргэжлийн тайзнаа гарч байгаа уран бүтээл маань энэ. Хүсэж мөрөөдөж, сурч төгссөн мэргэжлээрээ ингээд тайзан дээр гарч байгаадаа маш их баяртай байна.
-Тайзан дээр гарах мөч ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Мэдээж догдлол, баяр хөөр, хариуцлага гээд олон зүйл давхар төрдөг. Сурсан зүйлээ амьдрал дээр ашиглаж, илүү сайжирч байгаагаа мэдрэх сайхан байдаг.
-Дүрийн санал хэрхэн ирсэн бэ. Шууд л бэлтгэлдээ орсон уу?
-Энэ бол миний анхны тайзны дүр. Тиймээс дүрийн санал ирэхэд маш их догдолж хүлээж авсан. Одоо ч бэлтгэл маань үргэлжилж байна.
-Ирас дүр дээр хэрхэн ажилласан бэ?
-Эхлээд гоо зүй, биеийн хөдөлгөөн, тайзны харилцаанаас эхэлсэн. Дараа нь хатныхаа сэтгэл зүйг ойлгож, түүний сэтгэл хөдлөл бүрийг хамт мэдэрч, үнэнч туслахын дүрийг бүтээхийг зорьсон.-Циркийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Ямар туршлага хуримтлуулав?
-Циркийн үзүүлбэрийг урьд нь зөвхөн тайзнаас харж бахархаж суудаг байсан. Харин энэ удаад хамт бэлтгэл хийж, ойроос харж, ярилцаж, тэдний тэсвэр хатуужил, ур чадварыг мэдэрсэн. Үнэхээр бахархмаар хүмүүс байна лээ. Үзэгчид маань ч гэсэн манай жүжгийг ирж үзээд циркийн уран бүтээлчдээр бахархах байх гэж найдаж байна.
-“Клеопатра” жүжгийг заавал үзэх шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?
-Циркийн үзүүлбэрүүд, график, техник технологийн шийдлүүд, тайзны чимэглэл, авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд гээд дурдвал дуусахгүй ээ. Нүд баясгам, сэтгэл хөдөлгөм бүтээл болсон гэж бодож байна.
.jpg)
-Ирээдүйд тоглохыг хүсдэг дүр бий юу?
-Сорилт ихтэй, шинэ зүйл заавал сурах хэрэгтэй болдог тийм дүрд тоглохыг хүсдэг. Жинхэнэ өсөлт хөгжлийг авчрах тийм дүр л сэтгэлд хоногшдог шүү дээ.
-Жүжигчин мэргэжил сонгосондоо харамссан, шантрах үе байв уу?
-Ерөөсөө үгүй. Харин ч өөрийн хүслээр орж, суралцаж, одоо мөрөөдлөө биелүүлж яваа болохоор бахархах үе л их байдаг. Гол нь зүгээр суумааргүй санагддаг. Байнга өөрийгөө сорьж, оролдож, хийж үзэж байх хэрэгтэй юм шиг санагддаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье!
-Баярлалаа.
| Б.ГАНБОЛОР: "Клеопатра” жүжгийн Ирасаар хатныхаа сэтгэл зүйг ойлгодог үнэнч туслахын дүрийг бүтээхийг зорьсон |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |