Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Аль сургуулийг хэдэн онд төгссөн бэ?
-Сайн, сайн байна уу. Намайг Намтайван овогтой Хандуулга гэдэг. Би СУИС-ыг 2021 онд С.Болормаа багшийн улирдлага дор төгссөн залуу уран бүтээлч.
“Тусгал” уран сайхны киноноос хоёулаа яриагаа эхэлье. Энэхүү бүтээлд гол дүрд тоглохоос гадна ямар үүрэг гүйцэтгэн ажилласан бэ?
-Сайханбилэг гэх сонсогчийн дүрийг дүрийг бүтээхээс гадна фокус пүллер, дууны оператор зэрэг албанд давхар ажилласан мөн жолоочийн ажлыг ч хийсэн.
Хууль сахиулах сургуулийн сонсогчийн дүрийг гаргасан шүү дээ. Дүр дээрээ хэрхэн ажиллав?
-Арван жилийн сурагч байхаасаа л нийслэлийн дүүргүүдийн сургууль хооронд болдог ялалтын баяр, цэргийн баярт зориулсан прад алхаанд идэвхтэй оролцдог байсан маань энэ дүр дээр ажиллахад багагүй тус болсон. Мөн Мөрөнгийн дүрд тоглосон С.Хонгорхүү бид хоёр ДХИС-ийн сонсогчидтой цуг хоёр өдрийн турш бэлтгэлийн талбайд сургуулилт хийсэн.
Дүрийнх нь онцлог юу байв?
-Миний тоглосон дүрийн хувьд бусад дүрүүдийг бодвол драм, сэтгэлзүйн тоглолт багатай, бараг байхгүй гэж хэлж болохуйц дүр байсан л даа. Ажиглаад байхад бага зэрэг маанагдуу ч юм шиг хэрнэ мэдрэмжтэй үйлдлийг ч гаргачихдаг. Үзэгчид тоглосон дүрийг маань киноны “Хамгийн гэгээлэг” дүр гэж тодорхойлоод байгаа.
“Тусгал” киног үзсэн үзэгчид өөр өөрсдийнхөөрөө л ойлгож, ухаарч үзсэн байх. Гэхдээ уран бүтээлчдийнх нь зүгээс энэ киногоор ямар санааг хэлж, юуг дуугарахыг зорьсон бэ?
-Мэдээж үзэгчид өөр өөрсдийнхөөрөө л хүлээж авах нь зүйтэй. Харин зохиол дээрээ цуг ажилласан кино багийнхны хувьд “Эцэг эхчүүд маань илүү их цаг хугацааг хүүхдүүддээ зориулж тэд юуг туулж, юу руу тэмүүлээд байгааг нь мэдэрч ойлгоосой гэж хүссэн. Идэх хоолтой, өмсөх хувцастай байлгаж байгаагаа хангалттай гэж үзээд хараа хяналтаа бүү сулруулаасай, тэдэнд та хэрэгтэй” гэдгийг бидний уран бүтээлээр дамжуулан ойлгоосой гэж хүссэн.
Киноных нь төгсгөлийн хэсгийг зарим үзэгчид сайн ойлгоогүй санагдсан. Төгсгөлөө тайлж хэлж өгөх боломжтой юу. Магадгүй дахиад үргэлжлэл бий юу?
-Үнэнийг хэлэхэд би өөрөө киноныхоо төгсгөлийн ангийг үзэж амжаагүй байгаа. Тийм учраас яг таг тайлбарлахад хүнд л дээ. Найруулагч маань байсан бол үзэгчдэд нэлээд сонирхолтой тайлбарыг өгч магадгүй юм. Дараагийн бүлэг үргэлжлэх тухайд одоогийн байдлаар жүжигчдэд ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Уг киног үргэлжлүүлэх тухай найруулагч л юм бодож байгаа байх. Кино маань 2024 оны эхний сараас зураг авалт, ажил нь эхэлж бид бүтэн жил гаруй хугацааг тун завгүй өнгөрөөсөн. Тиймээс энэ зун манай продакшн түр амралт авах бодолтой байгаа.
“Тусгал” кинонд Ардын жүжигчин Б.Жаргалсайхан жүжигчинтэй аав, хүү болж тоглосон шүү дээ. Их зүйлийг сурч, мэдсэн болов уу гэж бодож байна?
-Миний хувьд том жүжигчидтэй цуг нэг сценд тоглосон нь бусдыгаа бодвол хамаагүй бага. Нэг хоёр жүжигчин байсны нэг нь Ардын Жүжигчин Б.Жаргалсайхан байсан. Ширээний уншлагын үеэс эхлээд л жүжигчнээ маш их ажигладаг байсан. “Action” гэсэн найруулагчийн дохиогоор Б.Жаргалсайхан гуай төсөөлөөгүй жүжиглэлт, харизмыг гаргаж байсан нь миний жүжиглэлтэнд ч мөн их хүч нөлөө үзүүлсэн. Б.Жаргалсайхан ахаас гадна Гавьяат Жүжигчин Ж.Оюундарь эгчтэйгээ ахин хамтрах боломж олдсонд баяртай байгаа. Өмнө нь "Хувьсал" продакшны “Ноён эмэгтэй” кинонд цуг тоглож байсан юм. Хамт тоглоход их нөмөр, түшигтэй жүжигчин.
Продакшныхаа талаар мэдээлэл өгөөч. Нэгэнүеийн найзууд хамтран уран бүтээл хийж байгааюм байна гэж харсан?
- Тийм ээ, манай продакшн үндсэн долоон гишүүнтэйгээс тав нь 2021 онд СУИС-ыг төгссөн, паралель ангийн найзууд. “Тусгал” кино маань бидний дөрөв дэх уран бүтээл. Үүний өмнө хоёр олон ангит кино, нэг кино, контентийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай продакшнаас гадна нэг үеийн гурван продакшн байдаг нь “Халх”, “ZevFilm”, “Tag Entertaiment”. Хэдийгээр тус тусдаа продакшн нь ч гэлээ нэг нэгнийхээ ажилд их тусалж, дэмждэг. Нэг барилгын дөрвөн өөр өрөөнд ажлаа хийдэг хамт олон шиг л гэсэн үг.
Та бүхний дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарчихсан уу?
-Одоогоор төлөвлөсөн уран бүтээл, ирсэн киноны санал байхгүй байгаа. Түрүүн хэлсэнчлэн энэ зуныг амарч өнгөрөөе гэсэн бодолтой байна. Би мөн зураглаачаар ажилладаг болохоор хувиараа рекламны зураг авалт дээр ажиллаж байгаа.
Та МУГЖ У.Уранчимэг жүжигчний үеэл дүү юм билээ. Магадгүй урлагийн хүн болох, жүжигчний мэргэжил сонгоход тань уран бүтээлч эгч нь нөлөөлсөн болов уу?
-Тийм ээ. Манай аавын талын ах эгч нар ихэнх нь урлагийн хүмүүс байдаг. Хэдийгээр бүгд олонд танигдсан уран бүтээлчид биш ч урлагыг мэдэрч чаддаг, сайхан дуулж, сайн гитар тоглодог хүмүүс. Манайх дөрвөн Урнаатай учраас бид ихэнхдээ нэрийнх нь төгсгөлөөр дуудчихдаг юм л даа. У.Уранцэцэг эгч маань Итали Улсад дуурийн дуучнаар ажилладаг, У.Уранзаяа эгчийн хувьд загвар зохион бүтээгч. Кино урлагийн салбарт ороход хамгийн их түлхэц өгсөн хүн бол яах аргагүй У.Уранчимэг эгч. Түүнээс үлгэр дуурайлал авч, энэ урлагт орсон.
Цаашид дэлгэцээс гадна театрт ажиллах бодол байгаа юу?
-Одоогоор тэр тухай бодож явдаг зүйл байхгүй ээ. Жүжиглэхээс гадна найруулагч, зураглаачийн ажлыг түлхүү хийж байгаа. Гэхдээ надад тохирох, миний тоглохыг хүсэх дүр гарч ирвэл тайзны дүр бүтээхээс татгалзахгүй.
Тоглохыг хүсдэг дүр бий байх?
-Байлгүй яахав. Гэхдээ тоглохыг хүсэж байгаа дүр маань надад тохирохгүй гэж хүмүүс их хэлдэг. Би киноны эсрэг талын дүрд дуртай, их өмөөрч үздэг. Гадаад дотоодын ямар ч кино ялгаагүй. Гэхдээ монгол киноны эсрэг дүр ихэвчлэн ширүүн царай, хүчтэй харизмтай байдаг болохоор над шиг “baby face”-тэй хүнд тохирохгүй байх. Гэхдээ хэзээ нэгэн цагт тийм дүрд тоглох завшаан тохиох байх гэж найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
| ЖҮЖИГЧИН Н.ХАНДУУЛГА: "Тусгал" киноны сонсогч Сайханбилэг бусад дүрээс маань хамгийн гэгээлэг нь |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |