-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Winter classic" тоглолтынхоо талаар ярихгүй юу. Энэ удаагийн тоглолтынх нь онцлог юу вэ?
-Сайн байна уу, “Winter classic" тоглолт бол миний хийж байгаа дөрөв дэх бие даасан тоглолт. 2022 онд “Хос цохиурын дуурьсал” тоглолтоо үндэсний найрал хөгжимтэй хийж байсан. 2023 онд Шанхай хотод урилгаар тоглолт хийсэн. Тус тоглолт Монголын хөгжмийн зохиолчдын ёочин хөгжимд зориулсан зохиолуудаар хийснээрээ онцлог байсан. Энэ удаагийн “Winter classic" тоглолт өвөл цагийг угтаж, ёочин хөгжим дээр дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс голчлон тоглохоороо онцлогтой. Энэ удаагийн тоглолтод салбар бүртээ амжилттай ажиллаж байгаа залуу уран бүтээлчид оролцож байгаа.
-Бие даасан тоглолт хийх амаргүй шүү дээ. Бэлтгэлээ хэрхэн хийж байна?
-Амаргүй ажил шүү, гэхдээ миний мэргэжил бол өдөр бүр сайжирч, байнга бэлтгэл хийхийг шаарддаг. Тамирчин хүн өдөр бүр бэлтгэл хийдэгтэй адил хөгжим бол байнга давтах шаардлагатай байдаг. Өөрийгөө аливаад бэлэн байлгахын тулд, илүү шат ахиж хөгжихийн тулд том хэлбэрийн бүтээлүүдээр тоглолтоо хийдэг. Түүний хажуугаар хүний сэтгэлд хоногшсон дуу, аялгууг дүрсжүүлсэн уран бүтээл хийдэг.
.jpg)
-Яагаад тоглолт хийхээр шийдсэн бэ. Энэ удаагийн тоглолтод тоглох хөгжмийн зохиолуудаа хэрхэн сонгов?
-Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг ёочин хөгжимд хөврүүлж тоглож байгаа. Ёочин бол чанга дуутай, техниктэй бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой хөгжим. Тиймээс Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна сонгодог хөгжмийн зохиолуудыг хүргэх боломжтой.
-Өмнө нь Шанхайн театрт бие даасан тоглолтоо хийсэн юм билээ. Яагаад тус улсыг сонгож тоглолтоо хийв, үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-2018 онд олон улсын ёочинчидийн уралдаанд тэргүүлсэн юм. Тэр үед “Монголын хөгжмийн зохиолчдын ёочин хөгжимд зориулж зохиосон зохиолууд онцгой юм байна. Та Шанхайн театрт ирж тоглолтоо хийгээрэй” гэж урьсан юм. Цар тахлын хөл хорионоос болж хойшилсоор байгаад 2023 онд хийсэн. Тухайн үед тоглолтын тасалбар үнэхээр хурдан дууссан. Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авсан.
-Ёочин хөгжмийн онцлогийн талаар ярихгүй юу. Яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?
-Дээр дурдсанчлан чанга дуутай, техниктэй бүтээлүүд тоглоход тохиромжтой хөгжим. Намайг бага байхад ээж маань Монголын хүүхдийн ордонд ажилладаг байсан юм. Тэгээд МУГБ Энхтуяа багшаар миний сонсголыг шалгуулаад шавь нь болгосон. Тэр цагаас хойш ёочин хөгжим тоглож байна. Тухайн үед надад хөгжим маань томдоод зогсоогоороо тоглодог байлаа.
(2).jpg)
-Таны анхны тайз, анхны уран бүтээл хэзээ байсан бэ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Монголын хүүхдийн ордны тайз миний хамгийн анхны тайз. Монгол Улсын Консерваторт сурч байхдаа бие даасан хэд хэдэн тоглолт хийж байсан. 2011 сургуулиа төгсөхдөө Улсын филармонид, симфони найрал хөгжимтэй, Н.Бүтэнбаяр аснаар удирдуулан хийж байлаа. Тухайн үед их сандарч байсан ч алдаагүй, чанартай тоглолт хийсэн.
-Хөгжмүүдээ тоглож байхдаа юу мэдэрдэг вэ. Сонсогчдодоо юу мэдрүүлэхийг хичээдэг үү?
-Сургуульд “Хөгжмийн нот бүр үг хэлдэг учраас тэр бүрийг гаргаж тоглож бай” гэж бидэнд заадаг юм. Хөгжмийн зохиолч бүрийн бүтээл бүр өөр өөрийн гэсэн онцлог, хэв маягтай, цаг үеийнхээ түүх болж үлддэг. Тоглож буй бүтээлийн зохиолчтой танилцаж, өөртэйгөө нэгдмэл болгож хөгжмөө тоглож, үзэгчдэдээ хүргэдэг дээ.
-Таны хувьд хамгийн дурсамжтай, тэр тайзан дээр гараад өөрөөрөө бахархсан үе бий юү. Яагаад онцгой байгаа юм бэ?
-Төрийн их найрал хөгжмийн хамт олон Герман Улсын Берлин хотын алдарт Берлиний филармонид аравдугаар сарын 19-эд бүтэн тоглолт хийлээ. Танхим дүүрэн үзэгчтэй гайхалтай тоглолтыг хийлээ. Монголын өв соёлоо бахархуулж, таниуллаа. Алдарт тайзан дээр гарч тоглосон минь үнэхээр бахархууштай үйл явдал байлаа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Ёочин хөгжмийнхөө чадварыг илүү дараагийн түвшинд хүргэж, хөгжүүлэх олон нийтэд таниулахыг зорьж байна. Мөн цомгоо гаргах зорилготой байгаа.
| Т.ӨЛЗИЙЖАРГАЛ: “WINTER CLASSIC” ТОГЛОЛТ ЁОЧИН ХӨГЖМӨӨР ДЭЛХИЙН АЛДАРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС ТОГЛОХООРОО ОНЦЛОГ |
|
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |