-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Амьдрахуй” жүжгийн Фэн Шя охины дүрд ажиллах саналыг хэзээ авсан бэ?
-“Орфей” театр "Амьдрахуй" жүжгийг тавина гэдгийг цахим сүлжээнээс мэдээд гайхахын сацуу их хүлээлт тавьсан. Таван жилийн өмнө “Амьдрахуй” романыг анх уншиж байсан юм. Тэр үед миний боддог амьдралын зовлон, бэрхшээл гэх зүйлс энэ зохиолын гол дүрүүдийн зовлонгийн хажууд юу ч биш юм шиг санагдсан. Тэгээд миний зовлон бол зовлон биш юм байна гэж харьцуулалт хийж, илүү сайхан амьдрах хүчийг өөртөө өгсөн. Романыг уншиж байхдаа яагаад нэг хүн дээр энэ их зовлонг үүрүүлж байгаа юм бол гэж бодсон. Гэхдээ бодит байдал дээр ч тийм зовлонг туулж байгаа хүн цөөнгүй. Фэн Шя охины дүрийн саналыг наймдугаар сард продюсер Т.Ариунчимэг эгч тавьсан. Дүрийн шалгаруулалтад ороод шууд тэнцсэн гэдгээ мэдсэн.
-Таны ажилласан анхны жүжиг байв уу, хүнд сэдэвтэй жүжигт ажиллах ямар байв?
- Фэн Шягийн дүрд ажиллах болсноо мэдээд айж, сандарч, баярласан. Гэртээ хүүхдээ хараад бараг гурван жил болж байна. Хүүхдээ харах ээжийн үүрэгтэй байсан би тайзан дээр гарах болсноо мэдээд шууд уйлчихсан.
.jpg)
-Фэн Шя сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дүр учраас үйлдэл, харцаараа илүү тоглолт хийсэн санагдсан. Дүр дээрээ хэрхэн ажилласан бэ?
-Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дүрд ажиллана гэдэг жүжигчний хувьд асар том шалгуур болдог юм байна. Мэдрэмж, сэтгэлийн хат, биеийн тэнхээ шаардлаа. Фэн Шягийн дүрд ажиллаад олон зүйлийг мэдэрч, ойлголоо. Үргэлж л суралцаж амьдарч байна даа. Фэн Шягийн дүр цаг үеийн хувьд тайзан дээр хамгийн их өөрчлөгдөж байгаа. Жүжиг эхлэхэд зургаан настай, тэгээд 12 нас, төгсгөлд 18 настай Фэн Шя гарна. Сонсгол, хэлний бэрхшээлтэй хүнээс гадна хүүхдийн дүрийг тайзан дээр гаргах хүнд үүрэгтэй байлаа. Найруулагч “Чи хүүхдэд тоглохгүйгээр, хүүхдийн дүрийг үзэгчдэд хүргэнэ” гэж хэлсэн. Хэлэхгүйгээр, ярихгүйгээр тухайн дүрийн бүх ертөнц, мэдрэмжийг өөрөөрөө дамжуулж бие болон сэтгэл зүйн байдлаар үзэгчдэд хүргэх хэрэгтэй болсон. Өөрөө өөртэйгөө ярилцаж байж л тус дүрд ажиллаа. Учир нь, Фэн Шя ярьж, хэлж чадахгүй учраас зөвхөн дотроо өөрөө өөртэйгөө ярилцдаг. Тийм л өрөвдөлтэй эмэгтэй. Миний хамгийн анхны тайзны гол дүр ийм хүнд дүр байсан учраас шантрах үе олон байлаа. Гэхдээ өдөр бүрийн бэлтгэл, цаг хугацааны эрхээр өнөөдрийн тайзан дээр байгаа Фэн Шя бий болсон.
-Та тус дүрийг хэрхэн өрөвдөж, хайрлаж тоглов, таны дүрээр найруулагч, зохиолч юу илэрхийлэхийн хүссэн бол?
- Фэн Шя бол энэ зохиолын золиос дүр. Нийгмийн, гэр бүлийн золиос болсон хөөрхий охин. Гэхдээ охины дотор хайр, гэрэл гэгээ байсаар л байсан. Хэлж, ярихгүй ч бүгдийг энэрэх сэтгэлээ түгээхийн тулд оршсон. Тэр гэрэл гэгээг үзэгчдэд хүргэхийг хүссэн. Фэн Шягийн дүрд ажилласны дараа надад ийм бодол төрсөн. Заримдаа хүмүүс хатуу, ширүүн үгийг шууд бодохгүйгээр хэлдэг. Тэрийг нь сонсохгүй байвал хэчнээн гоё вэ, сонсож чаддаггүй байсан бол ямар сайхан бэ, тэгсэн бол тэр үгийг бодож шаналахгүй, сэтгэл зүрхээ гэмтээхгүй шүү дээ. Өөрөө ч хэн нэгэнд хатуу үгийг хэлж чаддаггүй байсан бол ямар гоё вэ гэж бодсон. Би өөрийнхөө үгээр хэн нэгийг өвтгөж чадахгүй шүү дээ. Заримдаа би Фэн Шя байсан бол ямар гоё вэ гэж бодсон доо. Сонсож, ярьж чаддаггүй учраас тийм их сэтгэлийн тэнхээтэй, гэрэл гэгээтэй юм шиг санагдсан. Фен Шягийн дурлалт залуу Ван Ши “Тэр минь өвдөлт ямар байдгийг мэддэг учраас хэнийг ч өвтгөлгүй хайрлахаа мэддэг” гэсэн үг бий. Би энэ үгийг сонсоод хүнийг өвтгөдөггүй, хүнд хайр өгдөг нэгэн байхыг хүссэн.
“Тэр минь өвдөлт ямар байдгийг мэддэг учраас хэнийг ч өвтгөлгүй хайрлахаа мэддэг” -Ван Ши-
.jpg)
-“Амьдрахуй” романыг унших, уншсан дүрдээ тоглох хоёр хэр өөр байв. Тухайн үед Фэн Шя охины дүрийг хэрхэн төсөөлж байсан бэ?
-Номыг нь уншаад дотроо төсөөлж, бүтээчихсэн байсан дүр дээрээ өөрөө ажиллах сонин мэдрэмж байна лээ. Хүн бүр зохиол уншаад дүрийг нь өөрөөр төсөөлдөг шүү дээ. Өөрийнхөө төсөөллийн Фэн Шя болно гэдэг тун сонирхолтой аялал байлаа. “Амьдрахуй” романыг уншсан хүн бүр Фэн Шяг ямар өрөвдөлтэй охин бэ гэдгийг мэднэ. Тайзан дээр түүнийг хичнээн өрөвдөлтэй амьдралтай ч тэнхээтэй, гэрэл гэгээтэй эмэгтэй гэдгийг харуулахыг зорьсон.
- Фэн Шягийн дүрд тантай адилхан зүйл хэр олон байв?
-Би авахаасаа илүү өгөхийг илүүд үздэг. Хүнийг хайрлаж, баярлуулж байхдаа аз жаргалтай болдог нэгэн. Хүн бүрийг аз жаргалтай байлгах юмсан гэж боддог. Цаанаас л хэн нэгийг аз жаргалтай байлгахыг хүсдэг хүн.
-“Орфей” театр болон туршлагатай жүжигчидтэй хамтран ажиллах ямар байв, олон зүйл сурсан өдрүүд байв уу?
-“Орфей” театртай хамтарч ажилласан хоёр дахь уран бүтээл. Аливаа зүйлийн шинэ, содон сайхныг харж, урам зоригтой ажилладаг хүмүүстэй хамтрах талархууштай байлаа. Хамт ажилласан уран бүтээлчдээсээ сурах зүйл олон байгаа.
.jpg)
-Залуу жүжигчний хувьд тайзны уран бүтээлчээр голчлон ажиллах хүсэлтэй байгаа юу?
-Тайз, кино гэдэг огт өөр хоёр зүйл шиг санагдсан. Тайзан дээр үзэгчдийнхээ нүдийг харж, амьсгааг нь сонсож, алдах эрхгүйгээр жүжиглэдэг учраас жүжигчнээс олон зүйл шаарддаг. Миний анхны дүр учраас туршлага дутах зүйл олон байлаа. Гэхдээ тайзан дээр байх мэдрэмж үнэхээр сайхан юм билээ. Үзэгчдийн алга ташилтаас жүжигчид аз жаргал мэдэрдэг гэдэг шүү дээ. Миний хувьд үзэгчид шүүгч шиг санагдсан учраас гарч ёслохдоо “Дүрээ хэр гаргасан бол, тэдний төсөөлөлд байсан Фен Шяг гаргаж чадсан болов уу. Энэ их хайр, алга ташилтыг хүртэх хэмжээний дүрээ гаргасан болов уу" гэх бодол төрсөөр л байсан. Залуу жүжигчний хувиар тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулахыг хичээнэ.
-Жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?
-2011 онд жүжигчин болохоор шийдсэн. Би Баянхонгор аймгийнх, тухайн үед 12 настай байсан юм. Гэр бүлд маань гашуудалтай үйл явдал болоод хоёр хонож байхад Д.Сосорбарам гуайн тэмцээн зарлагдсан. Аав маань намайг тус тэмцээнд гэрт нь ямар ч гашуудал тохиогоогүй юм шиг оролцчихоод ир гэсэн. Тус тэмцээнд түрүүлсний дараа Д.Сосорбарам гуай “Миний шавь бол чи жүжигчин болох ёстой хүн байна” гэсэн. Гэр бүлд минь гашуудал болж байсан ч тэмцээндээ орж, түрүүлээд жүжигчин болохоор шийдсэн дээ. 12 настай охин асуудлыг даван туулж чадсандаа баяртай байдаг.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Олон зүйл бий. Хүнтэй хүн шиг харьцдаг, зөөлөн хүнийг хайрладаг, энэрдэг, цагийг яг баримталдаг, дүр дээрээ чин сэтгэлээсээ ажилладаг жүжигчин байхыг хүсдэг дээ.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Арт кинонд ажиллахыг хүсдэг. 2018 онд “Хэвтрийн хүн” кинонд тоглосныхоо дараа арт төрлийн кинонд ажиллахыг хүсдэг болсон. Жүжигчинд дүр жижигддэггүй, би л тухайн дүрд жижигдэнэ.
| Б.ДОЛЖИНСҮРЭН: “АМЬДРАХУЙГ” УНШААД ДОТРОО ТӨСӨӨЛСӨН ФЕН ШЯГ ТАЙЗАН ДЭЭР АМИЛУУЛАХ АМАРГҮЙ БАЙЛАА |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |