-Цахим орчинд Маамуу гэх нэрээрээ олон нийтэд танигдсан. Яагаад Маамуу гэж нэрлэх болсон бэ?
-Сайн байна уу, Намайг Сүхбат гэдэг. Найз нөхөд, ойр дотнын хүмүүс "Маамуу" гэж дууддаг. Мөн цахим орчинд энэ нэрээр илүү мэддэг болсон. "Эмоци продакшн"-д залуу уран бүтээлчээр ажилладаг.

-Цахим орчинд таны бичлэгүүд нэлээд хандалттай байсан. Анх юу нөлөөлж хөгжилтэй бичлэгүүд хийх болсон бэ?
-Анх "Modernize энтертеймент"-д байхдаа богино хэмжээний бичлэг хийж эхэлж байлаа. Тэр бичлэгүүдээсээ өөрийнхөө тоглосон хэсгийг тасалж, эвлүүлэг хийгээд өөрийн цахим хуудастаа тавьдаг байсан. Анх таксинд явж байхдаа уйдаад утасныхаа камераар өөрийгөө бичээд "Юу хийж байна" гэсэн богино хэмжээний бичлэг хийж цахим хуудастаа оруулсан. Тэр бичлэг нэлээд хандалт авч, 1,9 сая үзэлттэй болсон. Үүнээс хойш ер нь хийж болох юм байна гэсэн урам аваад л богино хэмжээний бичлэг хийдэг болсон. Худлаа зүйлд дургүй болохоор үнэнээрээ байсан нь зөв санагддаг юм.

-Энэ бичлэгүүдээрээ нийгэмд ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?
-Манай улсад иргэдийг бухимдуулж, стресстэй болгох олон асуудал байдаг. Үүнээс болж зарим хүн уур уцаартай болж байгаа санагддаг. Миний хувьд хүний өмнөөс уучлалт гуйх дуртай төрлийн хүн. Тийм болохоор Маамуу гэдэг хүнийг хараад, хийсэн бичлэгийг минь үзээд инээмсэглэж, хэсэг хугацаанд ч болов муу муухай зүйлээ мартаасай гэж хүсдэг. Намайг хүмүүс юу гэж бодох нь хамаагүй, миний бичлэгийг үзээд аз жаргалтай байгаасай гэж боддог.
-Үзэгчдийн сэтгэгдлээс алдаа, оноогоо олж хардаг байх?
-Хөгжилтэй бичлэгүүд хийдэг учраас сөрөг гэхээс илүү эерэг сэтгэгдэл их ирдэг. Мэдээж шүүмжлэх зүйл гарна. Гэсэн ч миний хувьд шүүмжлэлийг зөвөөр хүлээн авч дутагдлаа засаж, залруулахыг хичээдэг. Сүүлийн үед хүмүүс хэт их хувийн амьдрал руу орох гээд байгаа санагдсан. Тэр нь надад тааламжгүй байдаг.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Жүжигчин болох гараагаа ханаас эхэлсэн бэ?
-Би цагдаа болохыг хүсдэг байлаа. Арван жилд байхад манай ангийн хүүхэд youtube дээр бичлэг хийдэг байсан. Нэг өдөр найзынхаа бичлэгийг олж үзээд "Би ч бас яагаад youtube дээр хийж болохгүй" гэж бодсон. Тухайн үед найзыгаа даган "Төгс хөгжил продакшн"-ы "Нандин нас" УСК-ны нэгдүгээр ангид Жаргал гэх хүүгийн дүрд тоглосон. Эндээс "Жүжигчин болох гоё юм байна" гэх бодол төрж, орчинд нь уусаж, өөрийгөө нээж камерын өмнөх мэдрэмжүүдэд дурласан. Тэр үеэс л анх удаа зоригтой алхам хийж, өөрийгөө дайчлан жүжигчин гэх мэргэжлийг сонгож байлаа.
-Залуу уран бүтээлчийн хувьд жүжигчин ямар байх ёстой гэж боддог вэ?
-Миний хувьд ой тогтоолт сайтай байх ёстой гэж бодсон. Эргэн тойрноо ажиглаж сурах хэрэгтэй санагдсан. Тэр бүхэн дараа нь найруулагчаас оноосон дүрээ гаргахад их нөлөөлдөг.
-Мэргэжлээрээ ажиллаж байхад шантарч байсан тохиолдол байгаа юу. Хэрхэн даван туулсан бэ?
- "Миний дүү дахиж битгий тайзан дээр гараарай" гэж хэлсэн хүний үгэнд шантарч байсан. Хүн өөрийгөө чадахгүй гэж бодох л хамгийн хүнд юм билээ. Гэсэн ч гэр бүл, ойр дотны хүмүүс минь надад итгэл өгч, дэмжиж байсан болохоор шантрахгүйгээр урагшилж, өнөөдөр мөрөөдлөө биелүүлж явна.
-"Эмоци продакшн"-д анх хэрхэн орсон бэ?
-"Эмоци продакшн"-д жилийн өмнө ажилд орсон. Хамт олон маань "Нэгэн зуны цэцэг" эмгэнэлт драмын жүжгийг тоглож байхад нь арын албанд туслаад л анх орж байлаа. Уран бүтээлч ах, эгч нарыгаа тайзны араас харж, олон зүйл сурч мэдсэн. Анх дөнгөж ороод "Энэ мундаг хүмүүстэй хамт ажиллана" гэж бодохоор итгэмээргүй санагдаж байсан. Одоо харин хамтдаа тайзан дээр гараад, өөрийн гэсэн дүр аваад, микрофон зүүгээд, тоглолтод оролцож байгаадаа бүр ч баяртай байна.
Тайз уран бүтээлчээс ямар ур чадвар шаарддаг вэ?
-Дэлгэцийн уран бүтээл нь үзэгчдэд хамгийн төгс хувилбарыг хүргэхийг зорьдог. Тийм ч учраас олон сар, жилээр киноны зураг авалтаа хийдэг. Харин тайзны уран бүтээл бол үзэгчдэдээ бодит үнэн зүйлийг халуун цэг дээрээс шууд хүргэдэг. Тиймээс тайзны жүжигчид алдах эрх байдаггүй. Нэг алдаа аргавал агуулга бүхлээрээ өөрчлөгддөг. Тиймээс маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг гэдгийг ойлгож байгаа.
-Залуу уран бүтээлчийн хувьд алсын хараа, төлөвлөгөө их байгаа байх. Цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Ирээдүйд хийж, бүтээнэ гэж төлөвлөж байгаа хоёр том ажил байгаа. Нэг нь найзуудтайгаа хийх ажил, нөгөө нь хувиараа хийх ажил. Одоохондоо нууц байсан нь зөв байх. Мөн ээж минь намайг юу ч хийсэн "Миний хүү чадна" гээд надад бүрэн дүүрэн итгэдэг байгаасай гэж хүсдэг. Бүрэн дүүрэн итгэлийг нь олох хүртлээ сайн хичээж, хөдөлмөрлөх болно.
Г.Хонгорзул
| МААМУУ: Намайг хүмүүс юу гэж бодох нь хамаагүй, миний бичлэгийг үзээд аз жаргалтай байгаасай гэж боддог |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |