-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажилласан анхны уран бүтээл нь тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Кино нээлтийн өдрийг хэрхэн хүлээж байна?
-Сэтгэгдэл өндөр, догдолж, сандарсан өдрүүдийг өнгөрүүлж байна. Өөрийгөө нээж, шинэ зүйлд сорих том боломж тохиосон гэж бодож байгаа. Кино зураг авалтын туршид олон зүйл сурч, ойлголоо. Мөн анхны уран бүтээл минь “Фантастик" продакшны кино гэдгээр баярлаж, бахархаж байгаа. Олон хүний итгэлийг хүлээж оролцсон уран бүтээлдээ үүргээ хэр сайн биелүүлснээ харахыг хүсэж байна. Миний хувьд нэг том шалгалт боллоо. “Юу болох бол" гэж эмээж, сандрах үе байсан ч түүнээс илүү өөртөө итгэхийг хүссэн.
-“Zura III-Цэвэрлэгээ” уран сайхны киноны Аригийн дүрд шалгарсан мөчөө дурсвал?
-Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан. Тухайн үед “Zura III-Цэвэрлэгээ” киноны дүрийн шалгаруулалтад орж байгаагаа мэдээгүй, "Фантастик" продакшны киноны шалгаруулалт гэдгийг нь л мэдэж байсан. Тулаант кино учраас хөдөлгөөний эвсэл, гадаад төрх, жүжиглэх чадвар гээд олон шаттай шалгаруулалтад оролцсон. Гол дүрд ажиллах болсноо мэдээд хэсэг өөртөө итгэхгүй зогссон. Найруулагч Б.Тамир ахтай кино, дүрийнхээ талаар ярилцаж байхад ах миний нүд рүү хараад “Чи чадах уу” гэж асуусан. Би огт эргэлзээгүй “Чадна” л гэсэн. Уулзалтаа дуусгаад, хамгийн эхэнд ээж рүүгээ залгаж “Шалгаруулалтад тэнцсэн, гол дүрд тоглоно” гэж хэлсэн.

-Ээж нь яаж хүлээж авсан бэ?
-Надаас илүү баярласан байх аа. Ээжтэйгээ “Zura II” киног үзчихээд харьж байхдаа “Би заавал Фантастик продакшны кинонд тоглоно оо” гэж ярьж байсан юм билээ. Тэр үедээ яриад л мартчихсан байсан зүйл үнэхээр биелчихсэн байсан.
-Тулаантай, адал явдалтай кинонд ажиллах ямар байв?
-СУИС-д тайзны хөдөлгөөн буюу хэрхэн тайзан дээр тулалдаж, бүжиглэхийг заадаг хичээл ордог юм. Миний дуртай, идэвхтэй сурдаг хичээл л дээ. Тулааны хэсгээ сайн хийхийн тулд шургуу бэлтгэл хийсэн. Хүмүүс тулаантай кинонд тоглосон учраас намайг эршүүд гэж бодсон байна лээ. Амьдрал дээрээ тун эмэгтэйлэг шүү.
-Кинонд жинхэнэ буу ашигласан юм билээ. Анх удаа буудаж үзэх ямар байсан бэ?
-Анх удаа гар буу, галт зэвсэгтэй ажиллаж үзлээ. Ж.Алтаншагай ахтай буудлагын сургуулилт хийхээр явсан. Буугаар хэрхэн зөв буудах талаар эхнээс нь дуустал зааж өгсөн. Жинхэнэ буугаар буудаж үзэх амьдралын минь бас нэгэн мартагдашгүй дурсамж болсон. Тийм чанга чимээ гарна гэж төсөөлөөгүй. Зураг авалтын үеэр жинхэнэ буу ашигласан. Гэхдээ сум нь аюулгүй, зураг авалтад зориулсан. Жинхэнэ буу учраас нэлээн хүнд, буугаа бариад мотор дуугарахыг хүлээх хэсэг хугацаанд гар салганаад, чичрээд эхэлнэ. Гэхдээ “Гар өвдөөд байна" гээд буулгах эрх байхгүй, олон хүн тэр ганцхан хэсгийн зураг авалтыг хийх гэж бэлдэж байгаа шүү дээ.
-Таны хувьд өмнөх хоёр ангиас хамгийн сэтгэлд үлдсэн, мартагдашгүй хэсэг нь юу вэ?
-С.Ариунбямба ахын жүжиглэлт сэтгэлд хамгийн тод үлдсэн. Мөн машины хөөцөлдөөний хэсэг нь үнэхээр гайхалтай санагдаж байсан. “Zura” киног хүмүүс хэтэрхий улс төржүүлж, бодоод байгаа юм шиг санагддаг. Хүмүүс адал явдалтай кино гэдгээр нь хүлээж аваасай гэж бодож байгаа.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Нөлөөлсөн зүйл нь юу байв?
- Тавдугаар ангид байхад багш “Миний мөрөөдөл” нэртэй зохион бичлэг бичих даалгавар өгсөн юм. Бусад хүүхдүүдийг харсан бүгд мөрөөдлөө мэддэг, зогсох шинжгүй бичиж байсан. Гэтэл би юу бичихээ мэдэхгүй сууж байсан, мөрөөдлөө тодорхойлж амжаагүй л байсан байх. Тэгээд байнга үздэг хошин шогийнхоо жүжигчид шиг болохыг хүсдэг юм байна гэж дотроо тодорхойлсон. Ингээд зохион бичлэгээ “Би жүжигчин болохыг хүсдэг” гэж эхлүүлж байлаа. Ийм сонирхолтой байдлаар мөрөөдөлтэй болсон доо.
-Зураг авалтын үеэр тохиолдсон сонирхолтой, хөгжилтэй зүйл нь юу байв?
-Өвлийн хүйтэнд гадаа зураг авалтад оролцох амаргүй юм билээ. Хувцасных нь загвар нимгэн, дотор өмсөхөд тохиромжтой загвартай байсан. Тэгээд гадаа зураг авалтын үеэр өөрт байгаа бүх л зузаан цамцаа давхарлаад дотуур нь өмсөнө. Кино дээр гадаах хэсэг жаахан тарган харагдаад дотор ороод турчихаад байж магад шүү.
Өөртөө хамгийн итгэлтэй байсан үе маань трейлерийн хэсэгт гарч байгаа нэг залууг хөлөөрөө ороож, унагаад бууддаг хэсэг. Тэр зураг авалтыг хийсний дараа зургийн талбайд байсан бүх хүн баяр хүргэж, магтахад үнэхээр баярласан. Киноныхоо 90 гаруй хувийн зураг авалтыг орлон тоглогчгүйгээр өөрөө хийсэн.
 • Instagram photos and videos.png)
-"Фантастик" продакшныхаа ах нартай нэг болж ажиллах ямар санагдсан бэ. Туршлагатай жүжигчдээс их зүйл сурах боломж болсон байх?
-Хэн ч “Ганболор сургуулиа төгсөөгүй байгаа , юу ч мэдэхгүй, туршлагагүй” гэж харьцаагүй. Бүгд найрсгаар хүлээн авч, мэддэг бүхнээ зааж, зөвлөсөн. Болохгүйг нь бус, болж бүтэж байгаа талыг нь харж, дэмждэг хүмүүс. Би чинь камерын урд тухтай удаан ч зогсож үзээгүй хүн шүү дээ. Тийм байхад Г.Гүенбаатар ах “Камер ийм байдаг, одоо чиний энэ өнцгөөс зураг авах гэж байна” гээд бүгдийг нь тайлбарлаж, зааж өгсөн. Багаар ажиллах, хамт олон гэж ямар байдгийг ойлголоо.
-“Zura III Цэвэрлэгээ” уран сайхны киног үзэхээр төлөвлөсөн үзэгчдэдээ хандаж үг хэлэхгүй юу?
-Үзэх зүйл олонтой кино болсон. Машины хөөцөлдөөн гээд олон сонирхолтой хэсгийн зураг авалтыг бодитоор хийхээс гадна график эффект их ашигласан. “Zura III” кинонд 1000 гаруй бууны сум ашигласан. Зураг авалт дуусаад газраас дүүрэн сумны хонгио байж байдаг байсан. Огт уйдахгүйгээр үзээд л баймаар мэдрэмж авах байх.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
| Б.ГАНБОЛОР: АНХНЫ УРАН БҮТЭЭЛ МИНЬ ФАНТАСТИК ПРОДАКШНЫ КИНО ГЭДГЭЭР БАЯРЛАЖ, БАХАРХАЖ БАЙГАА |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |