Уран бүтээлийнхээ дүрээр олонд танигдаж хүндлүүлнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш. Олонд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлийн дүрийг тухайн жүжигчний нэрийн хуудас гэж хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Ингээд эрхэм уншигчдадаа анхны уран бүтээл болох “Ерөнхийлөгчийн туслах” киногоор жүжигчний гараагаа эхлүүлж байсан залуу жүжигчин И.Мөрөнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу. Таны хувьд олон ангит киноны анхны гол дүр дээр ажиллахаар болсон гэж сонссон. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Миний хувьд “Хүлэгү” пикчерсийн хийж байгаа ээлжит нэгэн олон ангит киноны гол дүрээр сонгогдон ажиллахаар болсон. Залуу уран бүтээлчийн хувьд энэ нь нэг талаараа маш том боломж. Нөгөөтээгүүр намайг хэн бэ гэдгийг шалгаж буй сорилт гэж харж байгаа. Энэ киноны хувьд "K Drama" -ын форматыг худалдан авч, Монголд дахь хувилбар нь ямар байж болох вэ гэдгийг харуулахыг зорьсон. Ихэнх үзэгчдийн хувьд өөрсдөө шинэ зүйл сэтгэхгүй хуулбарлалаа гэх үүднээс шүүмжилдэг. Энэ нь тийм зүйл огтхон ч биш гэдгийг хэлмээр байна. Формат гэдэг зүйл нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм.
-Киноны зураг авалт эхэлсэн үү. Хэзээ дэлгэцээр гарч үзэгчдийн хүртээл болох вэ?
-Энэ кино маань есдүгээр сарын 12-нд албан ёсоор мотор дугараад эхнийхээ зураг авалтад орсон. 2023 оны хавар дэлгэцээр гарах төлөвлөгөөтэй байгаа.
-Ерөнхийлөгчийн туслах кино таны анхны уран бүтээл мөн үү. Ер нь яагаад энэ кинонд тоглохоор болсон бэ?

-Залуу уран бүтээлч хүний хувьд үзэгчдээс янз янзын л магтаал, шүүмжлэл ирдэг байх. Таны хувьд хамгийн зөвөөр хүлээж авсан шүүмжлэл бий юу. Нээрээ би чинь энэ талаа засаж залруулсан нь дээр юм байна гэдэг ч юм уу?
-Ер нь бол нийгмийн зүгээс янз бүрийн л шүүмж ирдэг. Муулуулж сайлуулах үе нэлээд л тохиолддог. Миний хувьд хамгийн том шүүмжлэгч бол ээж. Ээжийнхээ үгээр өдий зэрэгтэй явж байгаа. “Шүүмжлэлийг бол хүлээж авна. Доромжлолыг бол хүлээж авахгүй” гэж найруулагч Б.Тамир ах маань хэлсэн байдаг. Зарим тохиолдолд хүмүүс шүүмжлэл гэдэг ойлголтоо хэтрүүлээд доромжийн өнгө аяс руу хазайлгах гээд байдаг. Тиймээс аль болох сөрөг бараан сэтгэгдлүүдээс хол байхыг хичээдэг дээ.

-Бидний амьдарч буй өнөөгийн нийгмийг та залууст хэр ээлтэй нийгэм гэж боддог вэ? Бүгдийг тэгээс эхлүүлэн амьдралаа босгоход тулгарч буй саад бэрхшээлийг юу гэж харж байна?
-Сайхан ээлтэй гэж худлаа яриад яах вэ. Хүн бүр л гадаа гараад бухимдаж. Янз бүрийн асуудалтай их, бага ямар нэгэн хэмжээгээр нүүр тулгардаг. Энэ нийгмийг ямар байгааг хүн бүр өөр өөрийн үүднээс тайлбарлах байх. Миний хувьд бол нийгмийн эд эс болсон хүмүүс дор бүрнээ өөрсдөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Харилцан хүндлэл, итгэлцлэлийг цогцлоох хэрэгтэй гэсэн үг. Нийгмийг хүн бүтээдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн цагт л бидний хүсээд байгаа иргэддээ ээлтэй нийгэм, соёлтой улс орныг бүтээж чадна шүү дээ.

-Тэгвэл энэ өөрчлөлтийг хэн хийх ёстой юм бол оо?
-Мэдээж бид хийх ёстой. Ахмад үеийнхэндээ найдаад орхилгүйгээр залуус бид энэ тогтсон хэв хандлагыг халахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж боддог.
-Таны хувьд үеийн залуусаа ямар байгаасай гэж хүсдэг вэ?


-Таны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдраад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Гадаадад ажиллаж амьдрах Монголдоо амьдрахын хамгийн том ялгаа нь юу байсан бэ?
-Ялгаа гэвэл зөндөө бий. Ядаж л сурч ажиллах орчин нь илүү ээлтэй байж чаддаг. БНСУ-д бол хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин авдаг. Энэ нь хамгийн том ялгаа. Манай улсад бол хэцүү. Цалин бага хэдий ч ажиллах цаг нь их. Өглөө ажлаасаа хоцроход цалин хасдаг хэр нь илүү цагаар ажилахад цалин нэмдэггүй.

-Одоогоор хийж байгаа ажлынхаа талаар танилцуулаач?
-Миний хувьд одоогийн байдлаар “Туг Нэтворк ХХК” буюу хүмүүсийн хэлж заншсанаар TippyTop-д ажиллаж байгаа.
-Хүний сэтгэл санаа ер нь байнга хэвийн тогтвортой байна гэж байдаггүй. Зарим үед урам хугарах ч юм уу, өөрийгөө голох үе бишгүй л тохиолддог байх. Сэтгэл санаагаар унасан үедээ яаж өөрийгөө сэдэлжүүлдэг вэ? Зарим хүний хувьд хөгжим сонсох ч юм уу, найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ уудалдаг. Таны хувьд.
-Би ер нь их эмо хүн. Амархан гомдож жижигхэн зүйлийг хүндээр тусгаж авдаг төрлийн. Сэтгэл санаагаар унасан хэцүү үедээ бол ээжтэйгээ л ярилцдаг. Миний хамгийн дотны найз зөвлөгч маань миний ээж. Ээжийн хэлсэн үгс л намайг сэдэлжүүлж илүү их хичээх ёстойг сануулдаг даа. Ер нь миний анзаарснаар бол хүн зав нь ихсэхээрээ л эмордог юм байна лээ. Ажилгүй гэртээ амарч байгаа үедээ л янз бүрийн юм бодож, өөрт хамааралгүй зүйл дээр толгойгоо гашилгадаг юм байна лээ.
-Та гэр бүлийнхнийхээ талаар яриа өрнүүлэхгүй юу. Танайх ер нь хэр гэр бүлсэг айл вэ?
-Манай гэр бүлийн хувьд нэг тогтсон хандлага байдаг. Энэ нь амралтын өдрүүдээр гэр бүлээрээ гадуур хооллох ч юм уу, эсвэл агаар салхинд заавал гарж хамтдаа цагийг өнгөрүүлдэг. Манай аав бол зураглаач, ээж найруулагч хүн. Аавын маань хувьд Монголд ажиллаж амьдраад гэр бүлээ авч явахад хүндрэлтэй болохоор БНСУ ажиллаж амьдарч байгаа. Одоогоор миний хувьд ээж, эмэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг.

-Танд тавих асуулт маань энэ хүрээд дуусаж байна. Таны хувьд өөрийг чинь харж явдаг охидод сонирхолтой байж магадгүй гэсэн үүднээс ирээдүйнхээ найз охин, эхнэрээ ямар хүн байгаасаа гэж боддог талаар төсөөллөө хуваалцаж болох уу?
-Яг тийм ийм гэж бодсон юм бол байхгүй ээ. Би өөрөө хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг төрлийн хүн. Ямар ч байсан явах ёстой замаараа явж байтал заяаны хань маань гараад ирэх байлгүй дээ. Манай ээж зөвлөдөг л дөө. “Гадаад үзэмж төрх бол ямар ч хамаагүй. Чамд тулгарсан саад бэрхшээлийг хамтдаа даваад гарах ухаантай, ажилтай, сэтгэлтэй хүн л чамд хань болж чадна” гэж хэлдэг. Ер нь бол ээжийнхээ хэлсэн үгийг л баримтлаад ийм хүн гарч ирвэл учрах юм байна даа гэж боддог доо.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийсэнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээл, амьдралд тань сайн сайхныг хүсье.
Б.Отгонзаяа
| И.МӨРӨН: Ээжийн минь хэлсэн үг намайг сэдэлжүүлж, илүү их хичээх ёстойг сануулдаг даа |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдсан байна, нийслэлчүүддээ баярлалаа
2026-05-18 19:03:46
Ж.БАТЖАРГАЛ: Санал тоолдог хар машины ашиглалтын хугацаа дууссан, хөрөнгө нь 2026 оны төсөв дээр байгаа
2026-05-18 16:22:02
Б.ЭНХБАЯР: МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЗОРИУДААР НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН Х.НЯМБААТАР ДАРГЫГ ОГЦРУУЛСАН
2026-05-18 16:00:22
2026-05-18 15:05:34
“GS25” таван нас хүрлээ
2026-05-18 12:06:05
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
2026-05-18 09:37:06
ЖҮЖИГЧИН Э.БАТХҮҮГИЙН ЭРГЭН ИРЭЛТ
2026-05-18 08:17:31
0132 ДУГААР АНГИЙН ДЭД АХЛАГЧ Б.ТЭМҮЖИНГИЙН ДОЛООН БАЙЛДАГЧИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДОЖ, ЯРГАЛСАН ХЭРГИЙГ ХХЕГ-ЫНХАН НУУЖ БАЙНА
2026-05-18 08:04:07
2026-05-18 07:39:38
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж арслан түрүүлэв
2026-05-18 07:10:00
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-05-18 07:00:17
ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон
2026-05-18 07:00:11
ОДООХОНДОО Н.УЧРАЛ ЯЛЛАА
2026-05-18 07:00:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-18 07:00:00
Ц.ЭНХЛЭН: Дөрвөн настайгаасаа бадминтоноор хичээллэсэн
2026-05-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |