Тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж буй “BEE” театрын бүтээл “Тусгал” драмын жүжигт тоглосон залуу жүжигчин Б.Баяржаргалтай ярилцлаа. Тэрбээр 2016 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн юм.
-Сайн байна уу. Таны хувьд “Тусгал” драмын жүжгийн дунд насны буюу Умагийн дүрд тоглож байгаа юм байна. Өмнө нь ямар уран бүтээлд тоглож байсан бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Сургуулиа төгссөнөөс хойш Монгол телевизэд жүжигчнээр ороод, продюсер болтлоо ажилласан. Тэгээд өнгөрсөн зун телевизээсээ гараад, жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа. Миний хувьд “Эхиймаа” уран сайхны киноны хоёрдугаар гол дүр болох Нандиагийн дүрд ажилласан. Кино дэлгэцийн уран бүтээл учир суралцах зүйл их байсан. Бид чинь СУИС-ийг тайзны жүжигчнээр төгсдөг болохоор их туршлага болсон. Дараа нь дөрвөн ангит уран сайхны кино өнгөрсөн зун хийж дуусгасан. Удахгүй нээлтээ хийх байх. Түүний дараа “ВЕЕ” театрт гурван эмэгтэй хүний жүжгийн Умагийн дүрд ажиллаад явж байна.
-Дүрийн хувьд гурван өөр насны эмэгтэй юм билээ. Дүрүүдийн онцлог ямар байгаа вэ?
-Дэлгэц, тайзны уран бүтээл мэдээж ялгаатай байх. Энэ хоорондын ялгааг уран бүтээлд орохдоо хэрхэн мэдэрсэн бол. Хүн хүний ойлгож, мэдрэх зүйл өөр байдаг шүү дээ?
-Тайз болон дэлгэцийн уран бүтээл ялгаатай. Тайзных нь уран бүтээлч эхнээсээ авахуулаад дуустал дарааллын дагуу бүх сэтгэлззүйг өөр дээрээ мэдэрч дуусгадаг. Нэг зүйлд зорьсон бол тэр шугамаа алдахгүйгээр зорилгоо биелүүлэхийн тулд бүхнийг тайзан дээр даван туулаад явна. Кино уран бүтээл бол аль ч төрлийн хэсгээс эхэлж болно. Гэнэт төгсгөлийн хэсгээс эхлэх болбол би төгсгөлийн хэсэгт орох болно. Тэгэхээр аль алинд нь суралцах зүйл байгаа. Тайзны уран бүтээл илүү хүмүүст сонсогдож хүргэхийн тулд бид үйлдлээ илүү том, хэлэх гэж байгаа яриагаа илүү хурц гаргах ёстой бол кино бол илүү энгийн байхыг шаарддаг юм билээ.
-Ихэнх залуу уран бүтээлч санхүүгийн бэрхшээл, ажлын байр хомс зэрэг шалтгаанаар уран бүтээлд орж чадахгүй, урлагийн салбарыг орхих тал байдаг. Таны хувьд энэ тал дээ ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж СУИС-д орсон хүн бүр төгсөөд гараад явдаггүй. Шигшигдэж, тунаж үлддэг. Тэгээд амьдрал дээр гарахдаа ажлын байр хомс, ганцхан драмын театртай байна гэдэг. Одоо бол цаг арай өөр болж байгаа. Учир нь олон театр шинээр гарч ирж байна. Монголд жижиг театрууд нээгдэж эхэлж байна. Мөн сошиал ертөнцөөр уран бүтээлээ хүргэж болж байна гээд эрэл хайгуул хийх юм бол боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр залуу уран бүтээлчдэд ажлын байр олдохгүй зүйл харьцангуй багассан гэж бодож байна.
-Амьдралд нь хамгийн их нөлөөлсөн хүн хэн бол. Аав, ээж хоёрынхоо хэнийг илүү дуурайсан бол?
-Би юм бүрийг сониучирхдаг. Хэрэв би сониуч зангаа орхих юм бол тэр газраа тэг зогсчих юм шиг санагддаг. Тэгэхээр олон зүйлийг сонирхож, хүмүүсээс суралцдаг. Хүмүүсийн мэдрэмжийг өөртөө хамт мэдрэхийг хүсдэг. Өөртөө мэдрэмжийг цуглуулдаг. Ингэснээрээ өнөөдрийн би бий болж байгаа байх. Би зуун хувь хүнтэй адилхан гэхгүй байх. Мэдээж гэр бүлээсээ суралцдаг. Багаас минь урлагийн хүн болох замналыг маань тавьсан. Ээж минь болохоор эмэгтэй хүн ямар байх вэ гэдэгт өөрөө үлгэрлэсэн. Ээж маань их ажилсаг, цэвэрч нямбай, эмэгтэй хүн ямар байх ёстой юм, яг тийм хүн байдаг. Ааваасаа харин урлагийн талын зүйлсийг суралцдаг. Мөн багш нар минь надад олон зүйлийг заасан. Тэгэхээр бага залуу гэлтгүй хүн бүрээс суралцахыг хичээдэг.
-Цаашид зорьж, төлөвлөсөн зүйлээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?
-Одоогоор “Тусгал” жүжигтээ амжилттай оролцох юм сан гэдэгт анхаарлаа хандуулж байна. Дараа нь бол дэлгэцийн уран бүтээл, моно жүжгийн ажил байгаа. Гэхдээ одоогоор урдах зүйлээ дуусгах хүсэлтэй байгаа учир одоохондоо оролцохгүй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа


| Б.БАЯРЖАРГАЛ: СОНИУЧ ЗАНГАА ОРХИВОЛ ТАГ ЗОГСОНО ГЭЖ БОДДОГ |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |