Фэйсбүүк хуудсуудаар сүүлийн өдрүүдэд “Хөвсгөл аймгийн хашаануудыг ингэж гоё болгожээ” хэмээх агуулгатай хана дүүрэн зурсан зураг олны магтаал, сайшаалыг хүртээд байгаа билээ. Тэгвэл бид уг уран бүтээлийн эзэн, чөлөөт уран бүтээлч Н.Оргилтой гудамжны урлаг буюу стрийт артын талаар цөөн хором ярилцлаа.
-Мөрөн хотын хашаанууд дээр таны зурсан зургууд олны сэтгэлийг нэлээд хөдөлгөж байх шиг байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн иргэдийн амьдрах орчинд гэрэл гэгээ нэмж байгаад иргэд нэлээд талархаж байна. Та ямар зорилгоор зургаа зурсан бэ?
-НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөгөөнд дээр үндэслэн “Солонгон бүрхүүл аян”-ы хүрээнд уг зургуудыг зурсан. Стрийт артистууд өсвөр насныханд зориулж, сургуулийн ханан дээр зурсан бол харин дизайнер, архитекторууд Хөвсгөл нутгийн онцлогийг Мөрөн хотын хашаанууд дээр бүтээж, жигдрүүлсэн юм. Түрүү жил бид Улаанбаатарын гэр хорооллын худагны ханан дээр зурж байлаа. Худгаас ихэвчлэн хүүхдүүд ус авдаг учраас тэдэнд их сонирхолтой байхаас гадна харах өнцөг нь арай өөр болж байх шиг санагдсан. Бид мөн Эрдэнэт, Дархан, Говь-Алтайд гудамжны зураг зурсан. Артист хүн нийгэмд сайн сайхныг түгээж байх ёстой гэж боддог. Миний хувьд бодож, хүссэн зүйлээ зурдаг. Харин хүн бүрд таалагдсан зураг зурах юм сан гэж хичээдэггүй.
-Анх хэдэн онд, яагаад гудамж, талбайд зурж байв. Ямар төрлөөр дагнан зурдаг вэ?
-2003 оноос зурж эхэлсэн. Харин 2006 оноос бусадтайгаа нэгдэн хамтдаа зурдаг болсон. Гудамжны урлаг дотроо би граффити бичээч гэдэг нэршилтэй. Энэ нь хүн, амьтны зүс царай зурахаас илүү үсэг, дүрс, хэлбэр зурдаг гэсэн үг.
-Гудамжинд зурах урлаг манай улсад хэрхэн хөгжиж байна вэ. Өндөр хөгжилтэй оронд ямар түвшинд байдаг вэ?
-Гудамжны урлагийг Монголын хүн амтай харьцуулахад боломжийн гэж боддог. Хөгжил сайтай оронд уран зураачдаас илүү үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнтэй урлагийн нэгэн төрөлд багтдаг.
-Граффити бичээч мэргэжлийн уран зураачаас юугаараа ялгарах вэ?
-Хүн үнэн байх ёстой. Биширч бахархмаар сайхан зураг олон байдаг. Мөн ямар нэгэн мэдрэмж өгдөггүй тааруухан зураг ч байдаг. Бидэнд зураачдаас илүү нэг чухал боломж бий. Тодруулбал, зураач арван жилийн турш зурсан зургуудаа галерейд хадгалдаг. Зургийг нь галерейд очиж л үзэх боломжтой. Харин гудамжны зургийг бүх насныхан, дуртай цагтаа үзэж, сонирхож болдгоороо давуу талтай. Өдөр бүр хажуугаар нь алхаж, өөрсдийнхөөрөө бодож тунгаах орон зайг нь үлдээдэг. Мэргэжлийн зураач мэргэжлийн түвшинд бүх элементийг сурдаг бол манайд граффити бичээчид зааж, сургадаг сургууль хараахан алга. Би багадаа цаасан дээр их сараачдаг хүүхэд байсан. Тухайн үеийн сэтгэлгээ хөгжиж, чөлөөт сэдвээр зурдаг болоход нөлөөлсөн байх.
-Граффити зурах сэдэл, санаа хэрхэн төрдөг вэ. Гадаад орчноос нөлөөлдөг зүйл байна уу?
-Гудамжаар хөгжим сонсоод алхахад зурах санаа ундрах шиг болдог. Гэхдээ хэзээ ч улс төрийн сэдэвтэй, улстөрчид рүү халдсан бүтээл хийхийг хүсдэггүй. Багаар зурах үедээ хоорондоо маш сайн ярилцаж, төлөвлөгөө гаргадаг. Ганцаараа зурахдаа тухайн орчин нөхцөл, цаг үед тохирсон зураг зурахыг хичээдэг.
-Гудамжаар алхахдаа өөрийн зурсан бүтээлийг хараад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Гоё эсвэл муухай санагддаггүй. Харин зурсан зурагтай хананы наана хүн зургаа авахуулаад, миний сэтгээгүй санааг дээр нь нэмж, дэлгэрүүлсэн бол сайхан санагддаг.
Зурж эхэлж байх үедээ барилгын хана хуурч унаж байсан ч хамаагүй зурдаг байсан. Одоо хуурч унаж байгааг нь арилгаж байгаад зурдаг болсон. Мөн граффити зурахдаа ханаа судалдаг болсон. Ханан дээр будаг хэрхэн тод гаргах вэ, яаж олон жил үлдээх вэ гэж бодож хийдэг. Тухайн зураг миний нэрийн хуудас болж үлддэг учраас он удаан жил тэр хэвээрээ үлдээсэй гэж хүсдэг. Гудамж миний өмч биш, бидний өмч болохоор хэн ч ирээд үгүйсгэж болно. Хэнд ч даруулахгүй, удаан байлгахын тулд чанартай юм хийх нь чухал. 2000 оны эхэнд тосон будаг найруулж зурдаг байсан. Одоо зориулалтын будаг, багс, бээлий гээд хэрэгтэй юмнууд байдаг болсон. Энэ нь хөгжлийн түвшинг хэд дахин ойртуулж байна гэсэн үг.
-Гудамжинд зураг зураад зогсож байхад иргэд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Зарим үед бэрхшээл тулгарах нь бий. Жишээ нь, Хогийн цэгийн ойролцоох харанхуй, бохир, заваан ханан дээр зураг зурж, өнгө нэмж, орчныг нь сайжруулахыг оролдож байхад дургүйцдэг хүн байдаг. Зураг зураад, гэрэл гэрээ нэмчихвэл баргийн хүн тэнд хог хаяад, бохирлоод байхгүй шүү дээ гэдэг үүднээс л зурж байгаа хэрэг л дээ. Гэхдээ муугаасаа сайн нь илүү олон байдаг. Заримдаа гудамжинд зураг зураад зогсож байхад тортой хүнс, ус, ундаа авчирч өгөөд талархал илэрхийлэх, зургийн маань урд зогсоод хамт зургаа авахуулахыг хүсдэг хүн цөөнгүй.
-Стрийт арт сонирхдог залуус цахимаас бичлэг, зураг үзэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Харин та гудамжны зураачийн хувьд нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ урлагийг сонирхдог хүн Монголд цөөн учир хүүхдүүд рүү хандсан бүтээл хийж байна. Дэлхий нийтээрээ хоорондоо холбогдож мэдээ, мэдээллээ солилцдог болсон. Зураг зурдаг хүүхэд байлаа гэхэд түүнийг нь хэн ч анзаардаггүй байсан бол миний зурсан зургийг хараад ирээдүйгээ тэндээс олж хараасай гэж хүсдэг. Тийм болохоор хөдөө орон нутгаар явж зурдаг. Улаанбаатар хотод хэдэн зуун мянган зураг зурж байсан. Бүгдийг нь хүүхэд, залуусын орчиндоо, нийгэмд, бусдад хандах хандлагыг эсрэг байлгахад л зориулсан гэж болно.
-Та зурахаас өөр ямар сонирхолтой вэ?
-Жилдээ нэг удаа хувцасны загвар гаргадаг. Сүүлийн гурван жил загвар гаргасан юм байна.
-Дизайнер бүтээлч сэтгэлгээгээр аливааг хардаг шүү дээ. Тэгвэл бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
-Дизайнер ямар нэг бүтээл хийхдээ олон төрлийн хувилбартай байх хэрэгтэй. Эхлээд цаасан дээр олон дахин давтан зурах хэрэгтэй. Шууд ханан дээр зурж болохгүй. Өөрийнхөө стиль, өнгө аясыг мэдэрсний дараа ханан дээр зурах хэрэгтэй. Гудамж бол хувийн орон зай биш. Би одоо хүртэл өөрийгөө олоогүй байна. 2008 онд 24-үүлээ бүлэг болсон. Тухайн үед одоо л зурдаг цаг нь гэж бодсон боловч хараахан болоогүй байсан. Өөрөөр хэлбэл, давтах тусам, ноороглох тусам бүтээлч сэтгэлгээ хөгждөг гэсэн үг.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Н.Оргил: Гудамжны зураг бол миний нэрийн хуудас |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |