“Пянзчин” дэлгүүрийн үүсгэн байгуулагч, пянз сонирхогч, эрч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн Г.Энхжинтэй ярилцлаа.
-“Пянзчин” дэлгүүрээ яагаад нээе гэж шийдсэн бэ. Пянз сонирхох болсон шалтгаан тань юу байв?
-Анх “Vinyl lounge”-д пянз сонсоод, дурласан гэхэд болно. Тэр өдрөөс хойш өөртөө цаг гаргаж пянз сонсдог болсон. Нөхөр маань шинэ жилээр пянз тоглуулагч бэлэглэснээр бүр илүү шимтэн сонсож, сонирхож эхэлсэн. Пянз авахдаа илүү тоогоор авч, пянзны группын гишүүдэд зарж эсвэл солилцдог байсан. Тэр үед Н.Энхмандах ах надад пянз нийлүүлэх санал тавьсан. Пянз өндөр үнэтэйгээс гадна, үнэ цэнтэй зүйл. Би дэлгүүрт маань орж орж ирсэн хүн заавал пянз худалдаж авахгүй ч гэсэн ядаж ямар гоё дуугардаг юм бэ гэж бодоод гараасай гэж хүсдэг.
-Пянз хөгжмийн дэлгүүр нээгээд удаагүй байна. Олон нийтэд хүртээмжтэй шинэлэг шийдэл болж чадсан болов уу?
- Богд хаан пянз тоглуулагчтай байсан юм билээ. 1970, 1980-аад онд Монголд пянз сонсдог, цуглуулдаг хүн олон байсан. Кассет, си ди гарснаар буюу 1990-ээд онд зах зээлээс хумигдсан ч 2016 оноос буцаад сэргэж, сэргэхдээ хүчтэй дэлгэрч байгаа гэж боддог. Залуучууд арай өөр юм мэдрэх, өөр зүйл сонсох гэж хайдаг, эрэлхийлдэг болсон. Манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн олонх нь залуус байна.
-Пянз бусад хөгжмөөс юугаараа ялгаатай вэ?
-Дуу авианы соронзон долгионыг пянзан дээр хоёр зам болгон чичрэлтээр сийлэн үлдээж эргээд тоглуулагчийн зүү өнөөх хоёр замаар явахдаа баруун зүүн гэсэн хоёр зүгт авиа салгаж гаргадаг. Баргил дуу авиа илүү гүн сийлэгддэг гэх мэт онцлогтой учраас амьд гээд байдаг юм. Энгийнээр тайлбарлавал, ямар ч засваргүй, дуучны амьсгал нь хүртэл пянзан дээр буудаг болохоор амьд сонсогддог. Бусад хөгжмөөс ялгарах гол онцлог нь энэ.
-Пянз анх сонсож байсан мэдрэмжээ ярьвал?
-Пянз сонсохоор их тайвширдаг. Ямар нэг зүйлээс чөлөөлөгдөж амар тайван мэдрэмж авдаг. Гоё пянз сонсоод, үүнийг яг энэ чигээр нь сонсгох юм сан гэж бодогддог. Дуу хөгжимд хэмжээ, хязгаар гэж үгүй юм даа.
-Пянз цуглуулж, хөгжим сонсохоос өөр ямар сонирхолтой вэ?
-Онгоцны макет цуглуулах сонирхолтой. Мөн аавынхаа цуглуулгыг үргэлжлүүлж бэлэг дурсгалын таваг цуглуулдаг. Манай гэрийнхэн гадаадад очоод ирэхдээ заавал сувьнер таваг авчирдаг.
-Аналог болон дижитал дуугаралтын ялгаа юу байдаг вэ?
-Аналог нь амьд гэсэн үг. Яагаад дуучны амьсгал нь хүртэл бичигдэж буудаг. Хүмүүс тоглолт үздэг шалтгаан нь амьдаар нь сонсох шүү дээ. Пянз яг тэгж дуугардаг. Дижитал дуугаралтын дуу авиа илүү тод байдаг. Хүн хүссэн үедээ утаснаасаа дуу сонсдог. Пянз хөгжмөөс авах мэдрэмж юутай ч харьцуулшгүй. Эргэж байгаа эргэлт, дарж байгаа зүү нь хүнд мэдрэмж өгдөг.Пянз сонсоод байхаар бусад хөгжмийг голж эхэлдэг юм байна билээ. Ямар ч гоё дуугаралт спикер байсан бол пянзан дээр сонсогддог нарийн хэсгүүд бүрэн сонсогддоггүй.
-Пянз сонирхогч тоглуулагчаа сонгохдоо юуг анхаарах вэ. Танайд ямар төрлийн пянз эрэлттэй байна вэ?
-Пянз тоглуулагч харьцангүй үнэтэй. Чанараасаа хамаараад 30-49 ам.доллараас хэдэн мянган ам.доллар хүртэл байдаг. Манай дэлгүүрт 180 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн үнэтэй тоглуулагч бий. Худалдан авагч нарын дийлэнх нь залуучууд учраас аль болох боломжийн үнэтэй, дундаж тоглуулагч борлуулахыг хичээдэг дээ. Пянзыг АНУ, Хятад, Япон гээд хаана байна, хаанаас авчрах боломжтой тэндээс авдаг. Нэг пянзнаас заримдаа нэг ширхэг олддог. Зарим үед гураваас дөрөв гээд цөөн тоогоор ирдэг. Пянз тоглуулагч авахдаа мотор жигд эргэлттэй байх, зүү, оролт, дуугаралт чухал учир анхаарах хэрэгтэй.
-Пянзыг яаж хадгалж, хэрхэн арчлах ёстой байдаг вэ?
-Эхлээд пянзаа зөв барьж сурах хэрэгтэй. Пянзыг ирмэгээс нь барина. Хүний гарын тос пянз бохирдуулж дуугаралтад нөлөөлдөг. Пянзыг цэвэрлэхдээ зориулалтын уусмал, шингэнээр цэвэрлэж угаадаг. Пянз угаадаг төхөөрөмж байдаг. Мөн тоглуулагчныхаа зүүг цэвэрлэх хэрэгтэй. Пянзыг босоогоор нь хуурай нөхцөлд модон саванд хадгалбал сайн байдаг.
-Гадаадаас пянз оруулж ирээд, монголд зарахад ашиг хэр гардаг вэ?
-Би ачаагаа агаарын тээврээр авдаг. Буруу тээвэрлээд сэнсэрчих вий, ингэчих вий, гээд санаа зовдог. Нэг пянз 200 орчим грамм жинтэй. Ачааны мөнгө гааль, татварын зардал их. Гэхдээ боломжийн үнэтэй зарахыг хичээдэг. Манайд пянз 40 мянган төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна.
-Сүүлийн үед Монголын хамтлагууд пянз гаргадаг болсон. Эдгээр хамтлагын пянз танай дэлгүүрт хэр эрэлттэй байдаг вэ?
-Монголын хамтлагууд пянзнаас орлого олдоггүй. Манайх Японд хэвлүүлж цөөн тоогоор авчирдаг. Хамгийн сүүлд Камертон хамтлагийн дуучин Болд ах 200 ам.доллараар “limited edition” пянз гаргаад бараг дууссан гэж байсан. Залуусыг өнөө цагт байлдан дагуулж байгаа уран бүтээлчид шинээр илүү их пянз хэвлүүлээсэй гэж боддог. Жишээ нь манай дэлгүүрт “Лемонс” хамтлагийн пянз ирээд хоёр цагийн дотор зарагдаж дууссан.
-Таны ойрын төлөвлөгөө, зорилго юу вэ. Үеийн залууст хандаж юу хэлэх вэ?
-Цогц хөгжмийн дэлгүүртэй болох юм сан гэж мөрөөддөг. Пянз, си ди, кассет, хөгжмийн сэтгүүлүүд гэх мэт гаднаас орж ирэхэд хөгжим үнэртдэг дэлгүүртэй болохыг хүсэж байна. Уншигч та манай дэлгүүрт ирээд пянз яаж дуугардагийг сонсоод үзээрэй. Пянзны соёлыг хамтдаа түгээе.
| Г.Энхжин: Пянз бол юутай ч зүйрлэшгүй таашаал |
|
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс болж, иргэдэд нээлттэй болно
2026-07-27 16:37:31
Ерөнхий сайд Н.Учрал, Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав
2026-07-27 15:08:28
НҮБ-ын “Хүүхдийн Сан”-гийн хүүхдийн хөгжлийг дэмжих багцыг хүлээлгэн өглөө
2026-07-27 12:43:35
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-27 11:17:33
"Маршал Таун" хотхоны оршин суугчид: Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
2026-07-27 10:24:13
Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ
2026-07-27 10:23:42
Өвөр Монголд нүүрстөрөгчийн тэг ялгаралттай технологи хэрэгжиж эхэллээ
2026-07-27 10:20:21
“Tornado” клуб “KUY-CUP 2026”-аас 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль авлаа
2026-07-27 09:50:10
“Алдартан” клубийнхэн “KIM UN YOUNG CUP 2026”-аас 2 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртэв
2026-07-27 09:30:19
А.Бат-Оргил “U-18”, “U-20” ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг тогтоов
2026-07-27 07:20:07
Японы “МЭЙТОКҮ ГИЖҮКҮ”-ийн захирал “Олимпын Алдар” одон хүртлээ
2026-07-27 07:00:35
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |