1. Овог, нэр, төрсөн аймаг, сум:
-Ганболдын Болор, Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд төрсөн.
2. Нэгдүгээр ангидаа ямар үсэг болж байсан бэ?
-Сонирхолтой нь, намайг дуу султай, шүлэг чанга уншиж чадахгүй гээд цагаан толгойн үсэг болгоогүй. Би тэр үед багшдаа их гомдож байсан түүхтэй.(инээв)

3. Дунд сургуульд байхдаа орж байсан урлагийн арга хэмжээ?
-Би багадаа гитар тоглож сурсан. Тийм болохоор нэгдүгээр ангиасаа эхлээд л урлагийн үзлэгт гитар тоглодог байсан.
4. Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмшинэ гэж мөрөөддөг байсан бэ?
-Эмч болно л гэж мөрөөддөг байлаа.
Миний зөвлөгөө бол “Чин сэтгэлээсээ хүс” л гэж хэлнэ
5. 10 жилийн хамгийн мартагддаггүй, хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Хоёрдугаар ангийн сурагч байхдаа төрсөн өдрөөрөө ангийнхнаа гэртээ урьсан юм. Тэгсэн хөвгүүд маань надад бэлэг бэлдэхээр бөөндөө яваад бүгд “Өндөр малгайт” гэдэг ном, цаасан цэцэгтэй ирж билээ. 17-18 ширхэг “Өндөр малгайт” гэдэг номтой болж байсан гэсэн үг. Одоо ангийнхантайгаа уулзахаар энэ тухай ярьж инээлддэг юм.
6. Ямар өнгөнд дуртай вэ?

-Ногоон, хар
7. Сонсох дуртай дуу?
-Цэргийн дуунуудаа л сайн мэднэ дээ, бүтнээр нь мэддэг өөр дуу бараг байхгүй. Хөнгөн, цоглог аязуудад дуртай юм уу даа.
8. Байнга уншдаг, унших дуртай номнуудаасаа хуваалцаач?
-Багадаа уран зохиолын ном их уншдаг байлаа. Номын сайн нөхөр I, II, III гээд бүгдийг нь авч байсан, номын сангийн сайн уншигч байв шүү дээ. Одоо бол мэргэжил, сонирхлоо дагаад Манлайлах ур чадварын цувралуудад шимтэж байна.
9. Англи хэл хэрхэн сурсан бэ. Хэл сурах хамгийн хялбар байж болох зөвлөгөө хэлж өгөөч?
10. Ямар нэг зүйл сурахад хүнд юу хамгийн чухал вэ?
-Хүсэл, зорилго хоёр байхад бүх зүйл болно.
11. Үлгэр жишээ авдаг эрхэм хүнээ нэрлэвэл, яагаад?
-Олон хүн нэрлэмээр байна. Гэхдээ энэ удаад миний хэлэх хүмүүс бол одоо 20-30 настай манай залуучууд ямар мундаг байна гээч. Дор хаяж 2-3 хэлтэй, амьдралыг үзэх үзэл нь маш өөр, хандлага нь эерэг, аливаад бүтээлч, юманд их өөр өнцгөөс ханддаг гээд хүчтэй, оюунлаг, гэгээлэг, дайчин, ухаалаг залуу үе ирж байгаад би маш их баяртай байгаа. Ийм залуусаас олон зүйл суралцахыг, удаан хамт ажиллахыг хүсэж байна.

12. Та бол НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер шүү дээ. Энхийг сахиулах ажиллагааг нэг үгээр илэрхийлбэл?
-Дэнлүү. Энхийг сахиулах ажиллагаа бол үймээн самуунтай байгаа орнуудад зөв, энхийн замыг чиглүүлж, гэрэлтүүлж өгдөг дэнлүү.
13. Бригадын генерал цол хүртэх болсон тухайгаа сонссон анхны мөчийн сэтгэгдэл?
-Өнөөдрийг хүртэл үзсэн, туулсан, мэдэрсэн, туршлагажсан зам минь зөв зам байжээ. Ээж минь яасан их баярлах бол гэж бодож байсан санагдаж байна.
Энхийг сахиулах ажиллагаа бол үймээн самуунтай байгаа орнуудад зөв, энхийн замыг чиглүүлж, гэрэлтүүлж өгдөг дэнлүү
14. Их сургуулийнхаа талбайд хөлсөндөө норсон хувцастай оройн тоонд зогсохдоо “Би бусад охид шиг гэртээ байж болох л байсан. Яах гэж энэ мэргэжлийг сонгов оо” гэж бодож байсан тухайгаа та өмнө нь ярьж байсан. Харин монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал цолоо аваад зогсож байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Даарч зогссон сонсогчоос өнөөдрийг хүртэлх бүх зүйл минь намайг бүтээсэн. Туулсан бүхэндээ хайртай. Цолоо гардаад зогсож байхдаа “Надад өмнөхөөс минь өндөр хариуцлага ирж байна даа. Илүү хичээх, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй боллоо” гэж бодсон.
15. Цол нэмэх, шагнал хүртэх, бусдаасаа түүчээлэх зэрэг бол таны хувьд хийдэг л ажил болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн гол нь амжилт, гавьяа шагналаа бататгах, түүндээ эзэн байхад ухаан хэрэгтэй байх. Энэ тухайд?
-Хамгийн чухал нь өөрийгөө гээхгүй, хэн байснаа, хаанаас, яаж энд ирснээ мартахгүй байх нь миний зарчим. Зөвхөн цол, гавьяа, шагнал авахаараа ингэж бодоогүй ээ. Байгаагаараа байх нь миний зарчим. “Ганцаараа цойлоод нэг их хол явахгүй” гэдэг үг байдаг шүү дээ.
16. Очихыг хүсдэг газар?
-Хүүхэд байхын л Касабланкад очиж үзэхийг мөрөөддөг байсан.
17. Хэрвээ шидтэн танд гурван хүслийг нь биелүүлэх боломж олговол юу хүсэх байсан бэ?
-Хэрвээ шидтэн гэж байгаад, надаас гурван хүсэл асуувал би нэгдүгээрт, ковидыг бүрэн зогсоохыг гуймаар байна. Хоёрдугаарт, хүмүүсийн шуналыг байхгүй болгомоор байна. Тэгш сайхан амьдрах боломж бүгдэд байхад цөөн зарим нь бусдынхаа боломжийг хулгайлж, хүчээр авч байгаатай санал нийлдэггүй. Гуравдугаарт, хүн төрөлхтнийг эрүүл энх, эв найрамдалтай байгаасай гэж хүснэ.
Цолоо гардаад зогсож байхдаа “Надад өмнөхөөс минь өндөр хариуцлага ирж байна даа. Илүү хичээх, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй боллоо” гэж бодсон
18. Аз жаргал таныхаар?
19. Ам бүл хэдүүлээ вэ. Гэр бүлийн хамгийн үнэт зүйл таныхаар?
-Нөхөр, охины хамт гурвуулаа амьдардаг. Манай нөхрийг Д.Хашхүү гэдэг, төрийн их тугч. Гэр бүлийн үнэт зүйл минийхээр бол итгэлцэл. Бүх зүйл дээр бие биедээ итгэж, итгэсэн учраас хамтарч, ойлгож, дэмжиж, хайрладаг гэж боддог.

20. Аав, ээждээ хэлэхийг хүсдэг үг?
-Аав минь 2015 онд бурхан болсон. Гэхдээ цэлмэг, нартай сайхан тэнгэрийг харахаар аав минь юм шиг санагдаж, биеэ цэхлээд, мөрөө өргөөд “Нэрийг нь хугалахгүй, сайн явахыг хичээж яваа шүү, охин нь” гэж дотроо хэлээд алхдаг. Цэлмэг тэнгэр, дулаахан өдөр аав минь юм шиг санагддаг гэх юм уу даа. Харин ээждээ “Ээж ээ, эрүүл энх байж, бидэнтэйгээ илүү удаан, сайхан амьдраарай” гэж хэлмээр байна. Яг л нөгөө
“Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! гэдэг шүлэг шиг.
Цэлмэг тэнгэр, дулаахан өдөр аав минь юм шиг санагддаг гэх юм уу даа
| БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОР: ДААРЧ ЗОГССОН СОНСОГЧООС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛХ БҮХ ЗҮЙЛ МИНЬ НАМАЙГ БҮТЭЭСЭН |
|
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв
2026-07-07 17:09:16
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |