Хөдөө нутгийн үзэсгэлэнт бүсгүй, миний сайхан ээж өглөөнөөс орой болтол амсхийх ч завгүй бүх зүйлийг амжуулж, зохицуулна, бүтээнэ. Юухныг ч чин сэтгэлээсээ, нэг ч өөгүй, бүр яг таг хийнэ. Хүний амьдралд тулгардаг олон асуудлыг ээж минь ухаанаараа шийдэж, үр хүүхдэдээ, эргэн тойрныхондоо үлгэр жишээ болно. Биднээр ямар нэг ажил хийлгэх хэрэг гарвал дандаа л аргаар хэлж, урмаар тэтгэнэ. Тийм ч учраас миний мэдэх бүх хүн ээжтэй хамтрах дуртай. Ээжтэйгээ хамт хийсэн бүхэн бүтэлтэй бас хэчнээн их юм хийсэн ч огт ядрахгүй.
Ээжийн минь жижигхэн үйлдлээс ч ямар их сэтгэл, хайр мэдрэгддэг гэж бодно. Өглөө сэрээхдээ намуухан хоолойгоор “Сэрээрэй, босоорой. Цайгаа уугаарай” гэх нь ямар гоё гээч. Тэр өглөөг, өдрийг тэр чигт нь хамгийн сайхан өдөр болгох хүч бол ээжийн минь дуу хоолой. Бас инээмсэглэл нь гэр дүүрэн дулаан уур амьсгал түгээж, хүн бүхэнд ямар их хайр түгээдэг гэдгийг ээж минь өөрөө мэддэг болов уу.
Энэ бүхнийг ээжээсээ хол, их сургуулийн оюутан болж байж л ойлгож, үгүйлж ээжийгээ дэндүү ихээр хайрлан санаж сууна. Бас тэр үедээ бол жирийн л өглөөний унд байдаг байсан аагтай цай, амттай хоолыг нь дэндүү их санаж байна. “Өдөр бүр шахуу хэлэх юм” гэж боддог байсан захиас, сургамжтай үгсийг нь санан санан тэмдэглэж сууна...
Би том болохоороо ээж шигээ ээж, хамт байхдаа ч, алс холоос ч бусдыг жаргаадаг бүсгүй болно оо. Миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ариун, хамгийн нандин цэцэг шиг бүсгүй бол миний ээж.
Ц.Уранцэцэг
| ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ |
|
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
ХХААХҮ сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
ШИНЭЖИНСТ СУМЫН ЗАСГА ДАРГА Л.БАТХУЯГ: Манай сумын Толь булгийн хөрсийг хуулж, зам тавих эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна
2026-08-19 17:47:39
“Кодокан”-ы шалгалтад тэнцсэн багш нар дангийн үнэмлэх, сертификатаа авлаа
2026-08-19 15:15:40
Байгаль хамгаалалд хүүхэд залуусын оролцоо
2026-08-19 14:54:30
Д.МӨНХХУЯГ: Хууль бусаар отог байгуулсан, шонхор барьсан гэх гомдлын дагуу мөрдөн шалгаж байгаа
2026-08-19 14:16:44
COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна
2026-08-19 12:58:54
2027 оноос хэрэгжих ААНОАТ-ын шинэчлэлээр бизнес, технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ
2026-08-19 11:33:22
2026-08-19 10:44:33
Хятад Улс мод тарьж, элсэрхэг газрынхаа 53 хувийг үр дүнтэй сэргээжээ
2026-08-19 10:34:48
Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гурван суманд хийж гүйцэтгэв
2026-08-19 09:45:39
Монголын 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ
2026-08-19 09:36:22
“Айчи-Нагоя 2026” Азийн наадам нэг сарын эхэлнэ
2026-08-19 08:55:35
Шатахуун хангамж, өвөлжилт, тээврийн аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов
2026-08-19 07:59:52
“Чонос” клубийнхэн “GRAND SLAM-2026”-гаас 5 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-08-19 07:24:11
“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ
2026-08-19 07:20:00
“COP17”-гийн ногоон хиймэл оюун, дижитал шилжилт арга хэмжээ эхэллээ
2026-08-19 07:10:00
Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-08-19 07:05:00
“Буянт-Ухаа”-д орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд Японы парламент дэмжлэг үзүүлэхийг хүслээ
2026-08-19 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |