• Өнөөдөр 2026-09-05

ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ

Аргын тооллын: 2026-09-05, Бямба гараг. Билгийн тооллын 24, Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон хар морь өдөр.

Наран ургах, шингэх: 06:15-19:27

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын есдүгээр сарын таван , Санчир гараг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон хар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз батлах, гаргах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг хулгана , үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188