• Өнөөдөр 2026-08-28

ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн

   Аргын тооллын: 2026-08-28, Баасан гараг. Билгийн тооллын 15, Сугар гараг. Чөдөр одтой, хөх нохой  өдөр.

   Наран ургах, шингэх: 06:05-19:42

   Үс засуулбал: Өлзийтэй сайн

   Барилдлага: Шид

   Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

   Суудал: Төмөр

   Аргын тооллын наймдугаар сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой, хөх нохой  өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун ургаш мөрөө гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

 


ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188