• Өнөөдөр 2026-08-27

ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна

   Аргын тооллын: 2026-08-27, Пүрэв гараг. Билгийн тооллын 14, Бархасбадь гараг. Тооно одтой, харагчин тахиа өдөр.

   Наран ургах, шингэх: 06:03-19:44

   Үс засуулбал: Эд мал арвидна

   Барилдлага: Үл зохилдох

   Шүтэн барилдлага: Төрөхүй

   Суудал: Шороо

   Аргын тооллын наймдугаар сарын 27, Бархасбадь гараг. Билгийн тооллын 14, Тооно одтой, харагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг хулгана, бар , туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188