• Өнөөдөр 2026-09-02

Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв

     Орос, Монголын талууд хоккейн спортын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Киргизийн Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын спортын сайд Михаил Дегтярёв болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан нар хоккейн төрлүүдийг хөгжүүлэх хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэв.

    Тохиролцооны хүрээнд Монголын багууд  “Золотая шайба” болон «Владислав Третьякийн цом» тэмцээнд оролцоно. Түүнчлэн талууд орчин үеийн спортын технологийг нэвтрүүлэх, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хөдөлмөр болон эх орноо хамгаалахад бэлэн» хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байна.  2026 онд Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан спортын 50 орчим хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “ТАСС”


 

 


Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188